СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Мөнхтүшиг: "Чехээс ирсэн охин хэрхэн хил дээр ирснийг тодруулна"

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, ковид-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амалсан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц байдал, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд хилийн чандад байгаа нутаг буцах хүсэлтээ иргэдийг шат дараатай татан авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. .

ОХУ зөвхөн гурван  улстай хилээ нээсэн. Үүнд, Танзани, БНТУ, ИБУИВУ-тай л хилээ нэгээд байна. Тиймээс иргэд ОХУ-аар дамжаад Монголдоо ирж болно гэсэн ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Учир нь иргэд ташаа мэдээлэлд тулгуурлан ОХУ-ын хил дээр очоод буцаагдах, санхүү, сэтгэл санаагаар хохирох эрсдэлтэй тул анхааруулж хэлмээр байна.

.

Чехээс ирсэн оюутан эмэгтэйн талаар дараах мэдээллийг өглөө.

"Юун түрүүнд Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэх чиг үүрэг нь ГХЯ-ны хариуцсан чиг үүрэгт хамаардаггүй. Тэгэхээр ГХЯ тухайн иргэнийг оруулах эсэхийг шийдэхгүй гэдгийг хэлье.

Чехээс ирсэн оюутны талаар мэдээлэл авсан даруйдаа үнэхээр тэр улсаас ирсэн эсэхийг тодруулах шаардлага үүссэн. ОХУ өөрийн хилээр нэвтрэх эрхтэй гурван улсыг зарласан. Үүнд Чех улс байхгүй.

Бид мэдээлийг авсан даруйдаа тухайн иргэний ар гэртэй холбогдсон. Одоогоор Чехээс том оврын машинд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа.

Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол-Оросын бүх боомтын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ шийдвэр хүчинтэй байгаа. Хэрэв Монгол Улсын иргэнийн татан авах тохиолдолд зохион байгуулалттайгаар хоёр тал тохиролцон хилээ нээж авч байгаа. Бид өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нийтдээ 1,700 иргэнийг татан аваад байна.

Чехээс ирсэн охины хувьд ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн учраас хил хаалттай байсан. Хил нэвтрүүлэх шийдвэр гаргахаар холбогдох байгууллагууд удсан болов уу гэж бодож байна.Энэ охин яаж ирсэн нь одоогоор албан ёсоор тодорхойгүй байгаа.

ОХУ-ын талаас тухайн улсын хилийн горим зөрчвөл хоёр жил хүртэл хорих ялтай байдаг гэдгийг анхааруулсан" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Булган
4 жилийн өмнө
122.201.31.244

Сайн тодруулах нь зөвөө Зөвхөн сошиолоор шуугиснаар ажлаан хийж болохгүй шү дэ.Тантай санал нэг байнаа.

Зочин
4 жилийн өмнө
202.179.24.88

Энэ охины ирсэн үйл явц тусгаар улсын дотоод дүрэм журам,хил хязгаарыг нэвьрэх асуудлыг үл тоосон, бусдыг ийм замбараагүй байдалд дуудсан үйлдэл боллоо . Одоо бараг ану хатан баатар болчив уу сошиалын. Цаашдаа гадаадад байгаа 10 мянга илүү монголчууд нэг нэгээрээ ирээд улсынхаа хаалгыг ханз татаж орох шаардлага тавих буруу жишиг болох нь. Энэ хүүхэд уучлал хүсэх ёстой бусдад буруугаа тайлбарлах ёстой

Ррр
4 жилийн өмнө
202.21.124.19

Арчаагүй төрөөс болж гадаадад ясаа тавих ёстой юу? Харин ч олон хүн ирэх ёстой.

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.216

Амиа хичээсэн өөдгүй улс болон хувирчдээ хууль бусаар хил нэвтэрчээ юу

Зочин
4 жилийн өмнө
90.207.132.178

Хил дээр бичиг баримтийг шалгаад болоо шдээ

Зочин
4 жилийн өмнө
223.38.10.71

Тэр хятад компьютертой 300 залуу тагнуулч нарыг үг дуугүй хил давуулж гаргачихаад ганц монгол иргэнээ хил нэвтрүүлж чадахгүй хууль дүрэм шийтгэл яриад байгаарай дарга нараа ...аан ккккк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.