Чех улсад сурдаг оюутан Н нь ОХУ-аар дамжин Монгол улсын хил дээр ирсэн ч түүнийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар фейсбүүк хуудсаараа шууд дамжуулан мэдээлсэн билээ.
Тэрээр Чех улсад суралцдаг бөгөөд олон орон дамжин, 25 хоногийн турш автомашинд дайгдан долдугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ирсэн. ОХУ-ын хилээр нэвтэрсэн түүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй хэмээн, буцахыг шаардаад байсан юм.
Албаныхан түүнд "Тээврийн жолоочийг оруулж болно. Чи бол зорчигч. УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй бол оруулахгүй" гэжээ. Харин Чех улсад суугаа Монгол Улсын Элчин сайд түүнд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэж хэлсэн гэнэ.
Тэгвэл хоёр улсын хил дээр гацсан оюутан эмэгтэйг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг албаны эх сурвалжууд хэллээ. Түүнийг өнөө өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ashgui dee. Emegtei huuhed uym baina sh dee.
Гадаад харилцааны яамны түшмэл оруулахаас өмнө асуудлыг тодруулах ёстой байсан ч гэх шиг Орос 2 жил хорих хуультай ч гэх шиг,тэр охин чинь Оросын хил гараад ирчихсэн байсан байсан биш юмуу.Тийм бол шууд оруулаад дараа нь шалгалт юмаа хиймээр,,,
ОХУ чёх улсаас иргэд авах боломжгүй гээд байгаа шү дэ.Яг чёхээс ирсэн юм уу.
ОХУ чёх улсаас иргэд авах боломжгүй гээд байгаа шү дэ.Яг чёхээс ирсэн юм уу.
ОХУ чёх улсаас иргэд авах боломжгүй гээд байгаа шү дэ.Яг чёхээс ирсэн юм уу.