Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих зорилгоор "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвийн 18 нас хүрч, бие даан амьдрахаар болсон хүүхэд, залуучуудад их, дээд сургуульд элсэн орох, сургалтын төлбөр болон орон сууц гэх мэт асуудал ихээхэн хүндрэл учруулдаг байна. Тиймээс энэхүү санамж бичгийн хүрээнд тэдгээр залуучуудад дэмжлэг үзүүлэн, түрээсийн орон сууцанд хамруулахаар болж байгаа юм.
Өнгөрөгч хичээлийн жилд буюу 2019-2020 онд асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч 75 хүүхэд гарснаас хоёр хүүхэд нь боломжгүйн улмаас асрамж халамжийн төвдөө амьдарч байгаа юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс дээрх хоёр хүүхдэд Нийслэлийн түрээсийн орон сууцны санд буй орон сууцанд хамрагдах батламжийг албан ёсоор гардуулан өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.