Өндөр тэнгэр баганадсан барилгууд, замын түгжрэл, хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудаар хүрээлэгдсэн бид заримдаа амар тайван байдлыг олохыг хүсдэг. Азаар, дэлхийн олон хүн амтай хот суурин газруудад үзэсгэлэнтэй, ногоон талбай бий. Зарим нь хот хэмээх ширэнгэн ойд чимээгүй баян бүрд мэт орчныг бүрдүүлдэг бол зарим нь музей, дэлхийн хэмжээний арга хэмжээнүүдийг санал болгодог. Иймд бид Нидерланд дахь дэлхийн хамгийн том цэцгийн хүрээлэн ба Испанийн өнгөлөг архитектурын шийдэл зэрэг дэлхийн хамгийн шилдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг танилцуулж байна.
Ibirapuera, São Paulo
Сан Паулугийн төвд байрладаг Ибирапуера бол хотын амьдралын соёлын төв юм. Тус паркийг байгалийн архитектурч Роберто Берл Маркс, модернист Оскар Ниемейер нар бүтээсэн байна. Анх 1954 онд хотын 400 жилийн ойг тэмдэглэхээр олон нийтэд анх нээгдэж байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэн одоо хотын хамгийн алдартай үзэмж болжээ.
Ибирапуера нь үзэсгэлэнт усан оргилуур, нуур, дурсгалт газруудаас бүрддэг. Түүнчлэн хэд хэдэн музей, Японы павильон, алдартай биеналтай бөгөөд энд Сан Паулогийн загварын долоо хоног зохион байгуулагддаг юм. Амралтын өдрүүдэд зочид цэцэрлэгт хүрээлэнгийн ихэнх газарт амьд хөгжмийн үзүүлбэр үзэх боломжтой.
The National Garden, Athens
Грекийн парламентын ордны яг хажууд байрладаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Афины халуун уур амьсгал, замын хөдөлгөөнөөс холдох хамгийн тохиромжтой хоргодох байр болдог аж. Грекийн анхны хатан хаан Амалияагийн захиалгаар бүтээсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэнд ургамлын 519 төрөл зүйл ургадаг.
Тэдний ихэнх нь Грек ургамал хэдий ч уг цэцэрлэгийг анх тарьсан агрономч нь дэлхийн өнцөг булан бүрээс олон төрөл зүйлийг импортоор авчирч байжээ.
Паркийн нарийхан зам, жижиг нуур, гоёмсог перголарыг нь үзээрэй. Модны дунд нугас, яст мэлхийд зориулсан тоглоомын газар, кафе, цөөрөм бий. Зүүн талд нь мөн "Evzones" гэгддэг уламжлалт хувцастай Грекийн цэргүүд ажилладаг харуулын байруудыг олох боломжтой.
Keukenhof, Lisse
Нидерландын Лисс хотод байрлах Кэукенхоф нь дэлхийн хамгийн том цэцгийн цэцэрлэг гэдгээрээ алдартай. Жил бүр долоон сая гаруй алтанзул, даффодил, гиацинт цэцэг 32 га талбай цэцэрлэгийг өнгөлөг, анхилуун үнэрээр дүүргэдэг.
Гэсэн хэдий ч тэд хавар цэцэглэдэг тул цэцэрлэг гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын сүүл хүртэл нээлттэй байдаг байна.
Тус цэцэрлэг нь Жулиана Павилион дахь "Алтанзул Маниа" зэрэг цэцэг, ургамлын 30 үзэсгэлэн, өвөрмөц урлагийг санал болгодог. Бүх гэр бүлд нээлттэй ба сайхан өдрийг өнгөрүүлэх боломжийг олгодог тул хүүхдүүд баялаг агнах, лабиринт, зип шугам бүхий тоглоомын талбайг үзэх боломжтой.
Hibiya Park, Tokyo
Токио хотын төв дэх баян бүрд болох Хибия парк бол Японы анхны барууны хэв маягийн цэцэрлэгт хүрээлэн юм. 16 га талбайд 3,100 мод, 10 мянган хавтгай дөрвөлжин метр ногоон зүлэг, үзэсгэлэнт цэцгийн ор байдаг. Хөгжмийн хоёр гадаа талбайд амралт, наадмын өдрүүдэд хэд хэдэн зоогийн газар нээгдэн, теннисний талбайн хажууханд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт газруудын нэг бол гайхалтай усан оргилуур юм. Хибия паркийн бэлгэдэл болох усан оргилуур нь 30 метр өргөн бөгөөд төв хэсэг нь 12 метр өндөр усны урсгалтай. Модны навч улаан, улбар шар, шар өнгөөр сүүдэрлэсэн намрын улиралд уг цэцэрлэгт хүрээлэнд цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.
National garden park, Ulaanbaatar
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдаж байсан ба энэ жил 10 жилийн ой нь тохиож буй. Нийт 973 га талбай буюу Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчооны гүүрийг хүртэл Туул гол дагуу байрлалтай маш том талбайг эзэлдэг. АНУ-д хамгийн анх байгуулагдаж байсан ба одоо дэлхийн хамгийн алдарт цэцэрлэгт хүрээлэн болсон "Central park"-ийн 340 га талбайгаас гурав дахин том хэмжээтэй гэсэн үг.
Одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд цэвэр агаар амьсгалах, салхилах, чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, гүйх гэх зэрэг спортоор хичээллэх гэж очдог.
Манай хүрээлэнгийн онцлог бол яалт ч үгүй худалдаа үйлчилгээ. Хүрээлэнгээс нэг км хүрэхгүй зайнд орших Нарантуул олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэд зах хаахтай зэрэгцэн хүрээлэнгийн үүд сахин, үйлчлүүлж байгаа эцэг эхчүүд, хүүхдүүдийн сонирхлыг татаж, мөнгийг нь чангаана.
Худалдаа наймаа ч яах вэ, авах эсэх нь иргэн бүрийн эрх, бас санхүүгийн чадамжтай холбоотой асуудал. Тэнд харин бусдын эрх, санхүүгийн чадамж, хүүхэд, хөгшид, гэр бүл, хосоор нь ялгахгүй нэг ярвигтай асуудал байна. Тэр нь шорлог. Иргэд эсэргүүцэн бүр утаат шорлог гэх нэр ч хайрлаж. Тэрүүгээр явж байгаа хүүхэд хөгшид хоолой нь хорсож, ханиалгана, хамар амаа дарсан нь ярвайж харагдана.
Уг нь манай цэцэрлэгт хүрээлэн талбайн хэмжээгээрээ дэлхийд томд тооцогдоно. Тэгэхээр бид дэлхийд танигдсан хүрээлэнг бий болгох амбицтай байх хэрэгтэй. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Ядаж л үүд хэсгийн ил задгай тоглоомоо цэгцлэх хэрэгтэй. Хамгийн гол нь шорлогын үнэр утааг арилгах хэрэгтэй байна. Хэрэгтэй гэвэл иргэдийн дэмжлэг авах хэрэгтэй ч байх. Дэлхийн жишигт нийцүүлье гэвэл дэлхийд байхгүй үйлчилгээгээ байхгүй болгох хэрэгтэй шүү, нэгдүгээрт.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene manai tsetserlegt hureelengiin baij baigaa ni... iim bdaltai baival erthen haasan ni deer
#Utaat_shorlog