“Жаст групп” ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг //Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэг / Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах / гэмт хэрэгт
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах / гэмт хэрэгт
“Алтжин групп” - ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт
Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Яллагдагч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 10 цагт хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо ёстой харж байяа даа!!! Шүүх хэр үнэн зөв ажилахын! Маш удаж бгаа хэрэг
Зохиомол зээл гаргаад төрөөс их хэмжээний мөнгө гаргуулах гээд явж байсан нь яасан бол? Энэ Алтжин.
энэ шуналуудыг шүүх,прокурор,хуузийн байгууллага л таслан зогсоож,хариуцлагыг нь үүрүүлнээ
Алтжин гоё шар хуван хөөргөө яасан бол
Улс Төрчидийн хамгийн адгийн үйлдэл нь Ард Түмнийхээ боломжийг хулгайлах явдал..”ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! 21 аймагт махны чиглэлийн үйлдвэрүүд барьж босгосон байхад Улс хурааж авах нэрээр Хятадуудад үнэгүйдүүлж зарчихсаныг Ард Түмэн мэдэхгүй л дээ https://youtu.be/aVpBq1aM5K
2020.08.24 харж байя....хэр үнэн зөв шийдэхийг.нааад авгай чинь бүх хөрөнгөө хүү бэр шилжүүлээд...кино кино