СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Ах, дүү хоёр галаас зугтан гурван давхраас үсэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Францын Гренобль хотын орон сууцад гарсан галын улмаас гарах гарцгүй болсон ах, дүү хоёр арав гаруй метрийн өндрөөс цонхоороо үсэрсэн бөгөөд тэднийг гудамжинд байсан хүмүүс тосож аван, аварсан байна. 

  ч утаагаар хэт удаан амьсгалан, хордсон байж болзошгүй гэж Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байгаа юм.

Хөвгүүд уг орон сууцны 17 оршин суугчийн хамт эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёр хүүг тосож авсан хүмүүсийн дөрөв нь мөн эмнэлэгт хүргэгдэн, аливаа ясны хугарлын гэмтэл авсан эсэхээ шалгуулжээ.

Хүүхдүүдийг тосож авахдаа бугуйгаа хугалсан 25 настай оюутан Атумани Валид "Бид юу хийхээ мэдэхгүй байсан. Гадна хаалгыг эвдлэн орох гэсэн боловч чадаагүй. Тиймээс бид цонхны доор зогсоод хөвгүүдийг үсэр гэж хашхирсан. " гэв. 

Харин хотын дарга Эрик Пиолл аюулд өртсөн хоёр жаалыг аварсан оршин суугчдад аврах баяр хүргээд, энэ явдал Гренобль хотын "эв нэгдэл, бие биедээ туслах уламжлал"-ыг харуулсан гэдгийг тэмдэглэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.