ОХУ-ын эрх баригчид коронавирусийн хязгаарлалтыг хөнгөвчлөх ажлын хүрээнд тус улсын хилээр нэвтэрсэн иргэдийг хоёр долоо хоногийн турш тусгаарлалтад оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ лхагва гарагаас эхлэн орос иргэд болон гадаадын жуулчид ОХУ-ын хилээр нэвтрэхдээ коронавирусийн шинжилгээ өгсөн хуудсаа үзүүлэх хэрэгтэй ба эсвэл тус улсад ирснээсээ хойш гурав хоногийн дотор шинжилгээ өгөх ёстой аж. Харин "Эерэг" хариу авсан болон биеийн байдал нь гэнэт муудсан хүмүүс зайлшгүй гэрийн тусгаарлалтад орох шаардлагатай.
Оросын халдварын тархалт удаашралд орсонтой холбогдуулан улсын удирдлагууд энэхүү шийдвэрийг гаргаад байна. Өнгөрсөн сард эрх баригчид орос иргэдийг ажил хийх, сурах, эмчилгээ хийлгэх, хамаатан саднаа асрах зорилгоор гадаадад зорчихыг зөвшөөрсөн. Түүнчлэн ажиллах зөвшөөрөлтэй, эмчилгээ хийлгэх, эсвэл гэр бүлийнхээ гишүүнийг асрах зорилготой гадаад иргэдийг тус улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөөд байсан юм.
Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова ОХУ энэ долоо хоногоос эхлэн олон улсын агаарын хилээ нээж магадгүй хэмээн мэдэгдээд байсан бөгөөд эцсийн шийдвэр бусад улс оронтой хийсэн хэлэлцээрийн үр дүнгээс хамаарна гэсэн билээ. Тэгвэл Беларусь улсын Ерөнхий сайд Роман Головченко ОХУ-тай хилээ харилцан нээж, хоёр улсын хоорондох тээврийг ойрын өдрүүдэд эргэн эхлүүлэх болсноо өнгөрөгч мягмар гарагийн орой мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж болохгүй шүү дээ эрсдэлтэй, ийм болчимгүй шийдвэр гаргаж тэнэг үйлдэл хийвэл манай улс дотроо халдвар алдана гэсэн үг
iim setgelgu tsevdeg humuus ch olon bh yumdaa.. Tsaana chini humuus ulsuj bna, oroh orongu bna. Yavii gej yavsan bishdee yamar bugd...
УОК яаралтай иргэдээ татаж авах хэрэгтэй.хамгийн аюулгүй бөгөөд олон хүн байгаа.мөн олон удаа аваад туршлагажиж байгаа зам бол Сөүл.Орос хилээ нээгээд гадаад гацагсад оросоор дамжиж ирэх нь халдвар авах хамгийн өндөр магадлалтай.манайд илрээд байгаа тохиолдлын ихэнх нь хойноос орж ирсэн.
usan teneg shiidver ghes oor u gh ve de
Яг үнэнийг хэлхэд монгол хилээ нээх хэрэгтэй шдээ гадаад оронд бас арай л хэцүүхэн байгаа хүмүүс зөндөө байна гудамжинд хоножын ажилгүй орох оронгүй идэх хоолоо олхын тулд цагын ажил хийж байгаа хүмүүс зөндөө байна.
Хэдий болтол жалгандаа хэвтэх гээд байгаа юм. Тэгээд ч шинжилгээ өгч байгаа юм бишүү. Сүнсээ гартал айчихсан хувиа хичээгсэд. Би үхэхээр чи үх.
Ийм төр засагтай хэзээ болох вэ Ард иргэдээ айдаст автуулж худлаа мэдээлэл тараасан хаана ч байхгүй 21 хоногоор дарамталсан бүр иргэдээ ч оруулахгүй байгаа цорын ганц орон Монгол ялна Монгол мандтугай . Бусад бүх орон бидний муулаад байдаг Африкийн орнууд ч гэсэн өөрийн иргэддээ гарц нээж оруулж дууссан та нар хар дэлхий дээр гэртээ харих гэж тэмцэл хийж буй Цорын ганц орон Монгол ямар байна аан цорын ганцхан орон шүү нөгөө дангааршиж хөгжих нь энэ байхдаа
OROS shig l baildaa vr hvvhdvvd mini irj chadahgvi b.a owchtei hogshin hvvhedtei jiremsn geel yalgaad zaluu hvvhdvvd ni tegeed hvnii gazar olsoj tsangaad ajil torolgvi bairnii tvreesee ogoj chadahgvi b.a ene tegeed zvgeervv