Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Соёолон насны морьдын уралдаан өглөө/2020.07.12/ 08.40 цагт гарааны зурхайгаас хөдөлж 10:15 минутад бариаллаа.
Газар газрын 184 хурдан хүлэг шандас сорьсон.
Говь-Алтай аймгийн харьяат Т.Чинзоригийн Дөлгөөн халтар соёлон түрүүллээ. Ингэснээр Говь -Алтай аймаг 21-р зуунд төрийн наадамд соёолон насны дөрөв дэх түрүүг ийн хүртэж байгаа ажээ.
Булган аймгийн харьяат Д.Хишигжаргалын Арвинхишигийн халзан аман хүзүүнд,
Хөвсгөл аймгийн харьяат Г.Батболдын Хүннү халтар айргийн гуравт,
Баянхонгор аймгийн харьяат С.Энхтөрийн хээр айргийн дөрөвт,
Ч.Батзориг зааны бор үрээ айргийн тавд хурдаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.