Элон Маскийн үүсгэн байгуулсан Tesla брэнд бүрэн автомат жолоодлоготой, өөрөө явдаг тээврийн хэрэгслийг тун удахгүй буюу энэ онд багтааж бэлэн болгохоо мэдэгджээ. Маскийн хэлснээр тавдугаар зэргийн автомат жолоодлогод шаардлагатай үндсэн шаардлагуудыг бараг гүйцэтгэж дууссан гэжээ.
Одоогоор Tesla-д байгаа автомат жолоодлоготой Autopilot хоёрдугаар зэргийн автоматжуулалтын шаардлагыг хангаад байгаа юм. Уг тээврийн хэрэгсэлд дохиолол дуугаргах, хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх зэрэг хэд хэдэн үйлдэл дутуу байгаа ажээ.
Элон Маскийн үзсэнээр бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхэд техник хангамж бүрэн шийдэгдсэн бөгөөд комьпютер програм хангамжийн талыг шинэчлэх, тавдугаар зэргийн автоматжуулалтын системийг идэвхжүүлэх шаардлагатай юм.
Шанхай хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Хиймэл Оюун Ухааны бага хуралд Маск виртуаль хэлбэрээр оролцож илтгэл тавихдаа энэ талаар ярьжээ. Ингэхдээ шийдэгдээгүй үлдсэн бэрхшээл бол маш бага, тиймээс удахгүй бид ирээдүй рүү дахин нэг алхам урагшилна гэсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.