СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нотр Дамын сүмийн оройг хуучин хэвээр нь барина

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Парисын алдарт Нотр Дамын сүм өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард шатаж, сэргээн засварлах ажлыг таван жилийн хугацаанд багтаж дуусгахаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн билээ.

. Өөрөөр хэлбэл 19 дүгээр зуунд сэргээн засварлахад бүрдүүлсэн хэв маягийг хуучнаар нь дахин бүтээн босгохоор болсон байна.

2024 онд Франц улс зуны Олимпийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс аялагч жуулчдын очих дуртай түүхэн дурсгалт газруудын нэг Нотр Дамын сүмийн засварын ажил тухайн жилд багтаж дуусах ёстой юм.  

Сүмийн орой дээврийг орчин үеийн загвартай болгоход олон улсын уран барилгачдын дунд уралдаан зарлах нь хэт их хугацаа шаардах тул Олимпийн наадмаас урьтаж сэргээн засварлаж амжихгүй байж болзошгүй гэж үзжээ. .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.