ОХУ-ын эрх баригчид олон улсын нислэг эргэн хэвийн үйл ажиллагаандаа орох үед хамгийн эхний шатанд нислэг үйлдэх 13 орны жагсаалтыг гаргажээ. Энэхүү цар тахлын аюулгүй байдлын шаардлагыг хангасан орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан байна.
Уг жагсаалтад Монгол Улсаас гадна БНХАУ, Их Британи, Унгар, ХБНГУ, Дани, Итали, Нидерланд, Норвег, Польш, Финлянд, Вьетнам, Шри-Ланка зэрэг улс багтжээ. Өнгөрөгч пүрэв гарагт эцэслэн баталсан жагсаалтыг Оросын хэрэглэгчийн аюулгүй байдлын хяналтын алба “Роспотребнадзор” Тээврийн яам болон Холбооны агаарын тээврийн агентлагт хүргүүлжээ.
Үүнээс өмнө тус улсын Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны штаб Тээврийн яам, Холбооны агаарын тээврийн агентлаг болон “Аэрофлот” компанийн олон улсын агаарын нислэгийг хоёр үе шаттайгаар эргэн сэргээх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Тус штабын албан бичигт “Роспотребнадзор бидний гаргасан шалгуурын дагуу улс орнуудын халдвар тархалтын нөхцөл байдлыг үнэлсэн. Жагсаалтад багтсан эдгээр улс орнуудыг олон улсын нислэгийн эхний шатны нэр дэвшигчид гэж үзэх болно” гэсэн байв.
Эх сурвалж: ТАСС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үмхий тэнэг иванууд вирус тараах нь уу