СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-07-09

АНУ-ын ТНБД монголчуудад баярын мэнд дэвшүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр “АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс долдугаар сарын 11-ний өдөр баяр наадмын нээлтээ хийж буй Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. Стратегийн түнш, гуравдагч хөрш АНУ нь Монгол улстай олон талын ашиг сонирхлоор нийцэж, ардчиллын үнэт зүйлсээ хуваалцан, хүний эрх, хууль эрхзүйг дээдлэн хүндэлсээр ирсэн билээ. Баяр наадмын ёслолын ажиллагааг тохиолдуулан Монголын ард түмэнд сайхан наадахыг хүсэн ерөөе” хэмээжээ.

Эх сурвалж: STL News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.