СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БХ-ын сайд Г.Сайханбаяр: Афганистанд энхийг сахиулахаар явсан зургаан цэрэг коронавирусийн халдвар авсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр Афганистанд энхийг сахиулахаар явсан зургаан цэрэг коронавирусийн халдвар авсан. Мөн дараагийн ээлжийн энхийг сахиулагчид гацсан зэрэг асуудлаас ажлаа эхлүүлнэ гэдгээ онцоллоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: 

-Зэвсэгт хүчинд 31 дэх жилдээ ажиллаж байна. Зэвсэгт хүчний анги, салбар, ЗХЖШ-т арваад жил ажилласан. Сүүлийн арваад жил БХЯ-нд ажиллаж байна. . Мөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт дээр гол анхаарлаа хандуулан ажиллана. 

Кабул хотод байгаа Монгол улсын Энхийн сахиулагчдын хүлээлгийн асуудал байгаа. Цэргийн албан хаагчид цар тахал авсан байдалтай, амаргүй байгаа. Ойрын үед татан авах ажиллагааг зохион байгуулна. 113 цэргийн албан хаагчаас зургаа нь халдвар аваад байна. 

-Генерал цолтой, салбарын хүн нь сайдаар томилогдсон анхны тохиолдол уу? 

-Тухайн үедээ Агаарын цэргийн командлагчаар ажиллаж байсан, хошууч генерал Ж.Гүррагчаа 2000-2004 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Түүнээс хойших хоёр дахь сайд гэж хэлж болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.