"Халуун сэдэв" ээлжит дугаарын зочноор тун удахгүй LIVETV, Одод телевизээр гарч эхлэх “Спортоо шинэчилье” шинэ нэвтрүүлгийн талаар болон спортын холбоодын эргэн тойронд үүсээд байгаа асуудал, Үндэсний бөхийг тойрсон допингийн талаар Спортын “Одод” ТВ-ийн захирал, спортын сэтгүүлч Н.Тамиртай ярилцлаа.
Монголд спорт хөгжихгүй байна гэдэг нийтлэг зүйлийг спорт сонирхогч нар ярьдаг. Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний олимпын хороо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын сагсанбөмбөгийн холбоо гэсэн хэдэн холбооны нэрийг дурдахаар засаглалын гажуудал, хариуцлагагүй байдал үйл ойлголцол, талцал хуваагдал, анхдагч холбооны задрал, тамирчдын эрх ашгийн зөрчил дагаад үзэгч олны бухимдал үндсэндээ хөгжилгүй спортын дүр зураг харагдаж байгаа юм.
Энэ бүхнээс харахад яриа хэлцэл, ойлголцол, эвлэрэл, эв нэгдэл, гарц шийдэл, хариуцлагатай сайн засаглал, зөв тогтолцоо руу спорт холбоо орох хэрэгтэй байна. Мөн үндэсний хэмжээний бодлого ирээдүй руу чиглэсэн хөрөнгө оруулалтаас Монголын спортын хөгжил гэдэг нэр томьёо гарч ирнэ. “Спортоо шинэчилье” нэвтрүүлэг яваандаа Монголын спортын хөгжил гэдэг нэвтрүүлгийн маш том форум руу орно.
“Спортоо шинэчилье” нэвтрүүлгийн анхны дугаараар “Монгол бөхийн эргэн тойронд” сэдвээр Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав, Э.Оюунболд аваргын өмгөөлөгч Даваахүү нартай ярилцана. Дараагийн удаа МҮОХ-ны өнөөгийн байдлын талаар холбогдох хүмүүсийг урьсан байгаа.
Миний хувьд допингийн асуудалд бөхчүүдэд ялгавартай ханддаг байдал харагдаад байгаа. Үндэсний баяр наадмын тухай хуулиар зохицуулж байгаа. Яг адилхан допинг хэрэглэсэн гурван бөх байлаа гэхэд А бөхийн цолыг нь хураагаад барилдах эрхийг нь хасалгүй барилдуулж байгаа. Б бөхийг барилдуулахгүйгээр барилдах эрхийг нь хоёр жилээр хасаж, цолыг нь хураахгүй. В бөхийг хоёуланг нь хасаж байна. Тэгэхээр энэ асуудал нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа асуудал юм. Хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол бөхчүүд өөрсдийнхөө төлөө явж чаддаггүй. Сайн хуульч хөлслөөд нэр төрөө сэргээхээр явах хэрэгтэй. Таван бөх сэргээш хэрэглэсэн гэхэд явж явж нэгээс хоёр бөх холбогдож, бусад нь нэр төрөөрөө хохироод үлддэг.
Э.Оюунболдын хувьд хуулийн байгууллагаар шийдүүлээд явж байгаа. Гэвч түүнтэй барилдсан бөхчүүдийн асуудал энэ жил гарч ирж байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгч зарлиг гаргачих юм бол Н.Батсуурь аварга даян аварга цолтой барилдаад магадгүй энэ наадамд түрүүлэх юм бол дархан аварга цол нь хаагдчихаж байгаа юм. Энэ асуудалд Э.Оюунболд аваргыг буруутгаж байгаа юм биш тогтолцоо нь ийм байна.
Тэгэхээр үндэсний бөхийн маш том төлөөлөл УИХ-д байна. Тэгэхээр тэдэнд хандаж ийм санал оруулах гэж байгаа Баяр наадмын тухай хуулийн хэдхэн заалтыг өөрчлөх хэрэгтэй. Баяр наадам дуусангуут Ерөнхийлөгч зарлиг гаргахгүй тухайлбал, заан цолны болзол хангасан тул түр батламж өгөөд сэргээшийн асуудал дууссаны дараа албан ёсоор цолыг нь олгодог болох хэрэгтэй. Ингэснээр аль аль талдаа хохиролгүй үлдэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бөх сур морьны асуудллыг тухайн холбоод нь шийдээд цолоо өгөөд яв ерэнхийлэгч оролцох хэрэггүй
er ni bol zaaval erunhiilugch tsol uguh shaardlagagui ubholboo tsoloo ugdug bhad bolno huuchin tm l bsan ergeed asuudal suhugdhud holboo asuudlaa shiideel yavchih heregtei zaaval uund erunhiilugchiig oroltsuulaad bh yamrch hereggui
Биеийн тамир спортын улсын хороог байгуулж цолыг тэндээс өгдөг болгох,гадаадаас асар их хамааралтай салбар бол спорт гадаад харилцааг өргөтгөх, идэвхжүүлэх,зохицуулахад хороо хэрэгтэй