БНХАУ-ын Засгийн газар аюулгүй байдлын шинэ хууль баталсантай холбогдуулан Хонконгт ардчиллыг дэмжигчдийн бичсэн номыг хураах, тэмцэгчид дүрвэх зэргээр өөрчлөлтүүд ар араасаа гарч байна. Тэгвэл өнөөдөр Хятадад төдийгүй дэлхийд олон сая хэрэглэгчтэй ТикТок богино бичлэгийн апп Хонконгт үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэдгээ мэдэгджээ.
ТикТок-ын төлөөлөгч ойрын хугацаанд болсон үйл явдлуудтай холбоотойгоор Хонконгт үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болов хэмээн ВВС агентлагт мэдээлсэн байна. Reuters-ийн мэдээлснээр ойрын хэдэн хоногт тус компанийн үйл ажиллагааг Хонконгийн нутаг дэвсгэрт бүрэн зогсоох ажээ.
Түүнчлэн Facebook болон Twitter цахим хуудсууд хэрэглэгчийн мэдээллийн асуудлаар Хонконгийн цагдаагийн газартай хамтын ажиллагаагаа түр зогсоох тухай мэдэгдсэн билээ. БНХАУ аюулгүй байдлын шинэ хууль баталж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан төвийн эрх баригчид Хонконгийн нутаг дэвсгэрт эрх мэдлээ өргөжүүлснээр дата мэдээллийн сангийн аюулгүй байдал анхаарал татаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.