СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ: У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яам, 17 сайдтай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Өнгөрөгч парламентаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн кабинетаа өөрөө бүрдүүлэх бөгөөд чуулганаар хэлэлцүүлэхгүй, танилцуулна. Зөвхөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэн батлах хуультай. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентаас У.Хүрэлсүх миний биеийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал ирүүлсэн. Миний бие Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж,Яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг өөрчилж Соёлын яамыг тусад нь байгуулсан. Мөн спортын салбарыг Ерөнхий сайдын дэргэд авчирч байгуулахаар болсон. 

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар дараах бүтэцтэй байх аж. 

Ерөнхий чиг үүргийн:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Батлан хамгаалах яам
Гадаад харилцааны яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Зам, тээврийн хөгжлийн яам
Соёлын яам
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий чиг үүргийн яамдаас дөрвөн яамны сайдыг УИХ-ын гишүүн хүн хавсран хашиж болно. Бусад "давхар дээлгүй" буюу гаднаас томилогдох аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.