ОХУ-ын цагдаа нар Волгоград хотод газар доорх мөрийтэй тоглоомын газрын бүхэл бүтэн сүлжээг илрүүлжээ. Томоохон хэмжээний баривчилгааны ажилд 300 мөрдөгч, тусгай ажилтан оролцсон байна.
Уг гэмт хэргийн сүлжээ өөр өөр хаяг дээр үйл ажиллагаагаа явуулдаг тул албаныхан 10 гаруй байрлалд нэгэн дор баривчилгаа хийн, зохион байгуулалттай ажиллажээ. Эдгээр мөрийтэй тоглоомын газар хувийн байшинд байрладаг байсан бөгөөд зөвхөн урьдчилан шалгаж, баталгаажуулсан хүмүүсийг л орохыг зөвшөөрдөг байсан гэнэ.
Нэгжлэгийн үеэр цагдаа нар мөрийтэй тоглоомын ширээ, покерын иж бүрдэл, хар өнгийн санхүүгийн бүртгэлийн дэвтэр, бэлэн мөнгө зэргийг олсон бөгөөд нийт 30 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Эх сурвалж: Первый канал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.