УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр /2020-07-02/ өглөөний 11:00 цагт эхэлсэн.
Дөнгөж сая шүүх хуралдаан түр завсарлаад эргэж орлоо. Завсарлагааны үеэр шүүх хуралдааныг даргалж буй шүүгч Х.Идэр "Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авсан учраас хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гарсан. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хойшлуулахгүй, цааш үргэлжилнэ" гэсэн шийдвэрийг гаргав.
Шүүхийн энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа Сэлэнгийн ард иргэдийн төлөөлөл ийнхүү хэлж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа: Бид шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж өглөөнөөс хойш тайван жагсаал хийлээ. Гэвч шүүгч сая захирамжаа танилцууллаа. Өмгөөлөгч 17-18 хуудас хавтаст хэрэгтэй танилцах хэрэгтэй шүү дээ. Гэтэл дөнгөж өнөөдөр өглөө сонгогдсон өмгөөлөгч яаж ийм богино хугацаанд материалтай танилцаж, өмгөөлөх юм бэ. Бидэнд хардах эрх бий. Шүүгч Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй, хүчээр шүүх гэж байгаад үнэхээр бухимдаж байна. Хүчээр ял тулгачих вий дээ гэсэн болгоомжлол маш их байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Би энэ асуудлыг өчигдөр УИХ-ын чуулган дээр хөндөж тавьсан. Өнөөдөр өглөө УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхантай уулзаж энэ эсуудал дээр парламент ямар арга хэмжээ авч байсныг судаллаа. Хоёр бичиг УИХТГ-аас шүүхийн байгууллага руу явсан юм байна. Хариу ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн Олон Улсын Парламентийн холбоо руу манай улсаас явсан бичиг ч байна. Хариу мөн ирээгүй байна. Энэ хариуны араас би явна. Сэлэнгийн сонголтыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийг шударга шүүхийг шаардаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүхэд та хөндлөнгөөс нөлөөлөхөө зогсооно уу.Шүүх зөв бурууг шийдэх гэж байна буруутай болоод л айгаад байгаа юмуу.Буруугүй бол ингэмээргүй юм.
иргэн хэн байхаас үл хамааран гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол шүүх шалгах эрхтэй, их хурлын гишүүн болчихвол гэмт хэрэг хийж болно гэж үздэг үе өнгөрсөн Ундрам болон нөгөө сонгогдсон эмэгтэй 2 шүүхийн ажилд хөндлөнгөөөс нөлөөлөх оролдлогоо больж үндсэн ажлаа хийн үү очиж хэлэлцэх асуудал хууль муулиа судалцгаа үнэмлэхээ авангуут том толгойлохоо боль
Суллахыг шаардаж байна.
хааба чи бичэг үсэг тайлагдсан юм шигэл харагдаад байхын хуулиа уншилдаа тэхүү
Sain bn aa shuuh baiguulga maani. Bravo umguulugchuu solih bolgond ni hoishluulna gj yu bhavde mash undesleltei shiider gargalaa 2r ch udaa hoishluulna bn shuude. Uulna gem hiigeegui l yum bol zuger l bmar yum tsag hojij bgad darga tseregtei ni uulziil gj bodojdee huurhii. Gem hiigeegui l bol zuger garaad irne harin ard tumnii baatar bolhiin bishu
Шүүхийн ажиллагаанд их хурал болон бусадын нөлөө огт хэрэггүй баймаар юм яагаад гэм зэмгүй бгаа хүнийг улам хүнд ялтай мэт бодож ийм шуугиан тариад бгаа юм бэ нүдийг нь сохлох гээд бгаа мэт санагдаж бна нуухыг нь авах бол дуугүй байж бай үнэнг хүлээ
Shuuh UIH-aas batlaad ogson huuliin hureend l uil ajillagaagaa ybuulj bgaa blgui dee. Shuuh ni ilted huuli bus shiidber gargaj barij horiogui gedeg ni oilgomjtoi. Teheer shuuhed UIH ooroo nolooloh geed eldeb bichig barimt ybuulaad bgaa ni ooroo huuli zorchson uildel bolood bgaan bishuu. Iim ch Tortei uls oron bh gej dee. Nobsh ymaa.
Хэрэг хийсэн бол зохих шийтгэлээ авах нь зүйн хэрэг шүү дээ. Ард иргэдийг энэ балиар юмандаа оролцуулахгүй баймаар. Зөв яваагүй өөртөө гомдох хэрэгтэй
Humuus pyaldagadaad bhiinma buruugui bol shuuheer garaa l irii sht...yuun zavtai yum jagsaj ene ter....oor hiih yum bhgui yu
Харж л байя .Өмгөөлөгчгүй шүүх хурал яаж хийдэгийг .
Улс төрийн захиалгаар бүр яарж байна даа!!! Шүүгч харахад л мэдэгдэж байна. СҮХ чи дуугараачээ!!
Шүүх байгууллага ингэж л ажилласай. Буруутай хэн ч байсан яллаж, хорьж шалгах хэрэгтэй.
Шүүхийн маш олон буруу шийдвэр удаа дараа гарж байна. Энэ хүн ноён уул болон тост тосон бумбыг төрийн тусгай хамгаалалтанд авсанаараа буруутан болж яваа хууль шүүхийн хэргийн матералтай иргэд түмэн сайтар танилцаарай энэ бол маш том улс төрийн хэлмэгдэл.......
Шүүгч нь залуу хүн бна шударга байгаарай хахууль авсан байх
Хэрэг хийсэн бол их хурлын гишүүн ч бай энгийн иргэд аль аль нь адил тэгш эрхтэй 2 авгай одоо юу гээд дэмийрээд бнаа
ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН БНА ХОРЬ ГЭНЭ ХОРИХООР СУЛЛА ГЭНЭ ХААШАА ХҮМҮҮС ВЭ ШҮҮХИЙН ШИЙДЭХ АСУУДАЛ БИЗДЭЭ
Үүнийг эрхэм гишүүд ойлгохыг хүсэхгүй улс төр хийж олон хүнийг турхирах хэрэггүй.Энэ бол цэвэр албан тушаал эрх мэдлээ ашигласан гэмт хэрэг.Тэгээд ч сонгуулиас аль эрт цагдаа прокуророор шалгагдаад шүүхэд очиж бсан асуудал.Цаг үе нь сонгуультай давхцсан бдаг.ИХ-ын гишүүн болчихоор гэмт хэргээс бултдаг байж болохгүй.ИХ бол гэмт хэрэгтнүүдийн орогнох газар биш бол шүүхэд нөлөөлөх хэрэггүй.
Идэр шүүгч өөрөө шүүн таслах ажиллагааны алдаа ч их гаргасан. Энэ хэнд ч ойлгомжтой Улс төрийн л намлалт. Хэнд ашигтай вэ гэдэг асуулт улс төрчид хамааралтай!
Ж. Эрдэнэ-батыг сулла
Та нар шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдхоо болино уу шүүх ийн мэдэх хэрэг .ажлаа хий