СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Сэлэнгэ аймгийн 300 гаруй иргэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа жагсаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу долдугаар сарын 2-ны 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ

Сэлэнгийн ард иргэд энэ удаагийн сонгуулиар гурав дахь удаагаа Ж.Эрдэнэбатыг дэмжиж, өөрсдийн төлөөлөл болгож УИХ-д илгээсэн. Гэвч тэдний сонгосон гишүүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг зөрчин хууль бусаар албадан саатуулсан тул тэд шүүхийн захирамжийг эсэргүүцэж ийнхүү жагсаж байна. 

Сэлэнгэ аймгийн 70 000 сонгогчийн төлөөлөл болж 300 гаруй иргэн Улаанбаатар хотноо ирцгээжээ.

Сэлэнгэ аймгийн иргэд:

-Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бол өнгөрсөн найман жил манай Сэлэнгэчүүдийг төлөөлж төрд ажилласан. Энэ удаад ч бид гишүүнийгээ дахин сонгосон. Гэтэл өнөөдөр шүүхээс хууль бус захирамж гаргаж цагдан хорьсон хэвээр байна.

-УИХ-д МАН 62 суудал авсан. Манай Сэлэнгэчүүд МАН-д бүрэн итгэж нэр дэвшүүлсэн гурван хүнийг 3-уланг нь дэмжиж гаргасан. Гэтэл өнөөдөр 61 нь тангарагаа өргөлөө. Ганцхан манай аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат гишүүний маань тангараг өргүүлсэнгүй. Энэ юу болж байна вэ? 

-Иргэд төлөөллийн байгууллагаараа төлөөлж хууль тогтоодог. Гэтэл Монгол Улсад ардчилсан парламент байх юм уу үгүй юм уу гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ. 

-Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт мэргэжилтнээс авхуулаад Ерөнхий сайд хүртэл шат дараалан ажилласан. Сэлэнгэчүүд энэ хүнийг төрд 20 гаруй жил бэлтгэж илгээсэн учраас бид энэ хүнээр ажлыг нь хийлгүүлмээр байна.

-Сонгогч бидний эрхийг боогдуулж байна. Ж.Эрдэнэбатыг чөлөөлж тангаргийг нь өргүүлэх ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.58

Шалгах ёстой болоод шалгаж байж таараа өөр юм болхоор ингэж чадахгүй байж . Цэвэр байгаагүйл байна даа

Зочин
4 жилийн өмнө
202.179.27.2

Төрийн албаны ёс журам нь хаашаа алга болохоороо ингээд ИТХ-ын дарга нь аймгийн орлогч дарга нь төрийн сангийн дарга нь төр захиргааны аппарат нь бүрэн бүрэлдэхүүнээрээ энд ингээд зогсож бдаг бна? аймаг нь улстайгаа, орон нутгийн удирдлага нь төртэйгээ тэмцэлд орохоор бэлтгээд зогсож бна , Мөн үү?

Зочин
4 жилийн өмнө
202.179.21.197

улстөржсөн хууль зөрчсөн гшшх байснаас байгаагаагүй нь дээр зөвөө

zail sda
4 жилийн өмнө
64.119.24.179

Hereg hiisen huniig yah gej songsiim uul usaa zarsan geed shuuj baigaam bishuu mongnii jagsagchid l bizdee chaabaas boli ta nar shuuh tsagdaa hereg hiisniig n togtooh ystoi teneg garuud

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.48

uchir shaltgaaniig ni oloogvi baixad yu medej jagsdag bnaa zaaaz bolij vz

Зочин
4 жилийн өмнө
202.21.124.130

манай улс төрийн бодлого үйл явдал ч цэгцэрэх болоогүй байна даа,,,насжилт аа гэж ,алсын хараа сул байгаагаас засаглалын уялдаа байхгүй бие биеэндээ том харагдах гээд бага ангийн сурагчид шиг зан,ааш авир , үзүүлэх нь гадаадын их гүрнүүдэд бол доог болхоор ажиллагаа явагдах юм даа ,,,манай нөхдүүд залуурхаад байна уу,

Зочин
4 жилийн өмнө
202.179.11.230

Эрдэнэбатын ах дүү цүнх баригч нар Сэлэнгчүүдийн төлөөлөл болж чадах уу. Сэлэнгэ Зүүн-Хараагийн бүх байгууллагыг Эрдэнэбатын ах дүүс удирддага биз дээ Эд нараас өөр чадвартай хүн байдаггүй юм уу. Зүүн -Хараагийн ганц хүүхдийн зусланг хүртэл ээждээ хувьчилаад өгчихсөн байсан .

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.235

Asuudal baigaad shalgaj b.gaa. litsenz zarsan hun yal avah ni todorhoi baihaa

Зочин
4 жилийн өмнө
103.14.37.4

Сэлэнгийн ард түмэн нь Эрдэнэбатын талд байна шүү худалдагдсан шүүгч нарыг даруйхан ялла

Зочин
4 жилийн өмнө
103.14.37.4

Энэ шүүх үнэхээр болохоо больсон байнааа

зочин
4 жилийн өмнө
103.14.37.4

Энэ улс орны жинхэнэ эзэд нь ард түмэн ,тэд олон мянгаараа энэ хүнийг өмөөрч байна,энэ хүнд итгэж байна,хулчгари шүүгч нар минь жинхэнэ том луйварчидтайгаа тэмцээч ээ

зочин
4 жилийн өмнө
192.82.70.19

зүгээр л шүүхийг ажлыг нь хийлгэ ер нь хэрэг хийсэн хүмүүс ялаа үүрч сурмаар юм эрдэнэбатыг суллавал бусадыг нь бас суллах уу нөгөө улсаа худаллсан улс төрөөр тоглогчид бас л хэдэн хүн цуглуулаад дураараа дургих болимоор юм

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.70

Хулгайчийг хувь хүртсэн эрхэмүүд өмөөрч байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.