СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын нам 7-р бага хурлаасаа Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар улираан ажиллуулах шийдэлд хүрсэн. Энэ дагуу түүний нэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсний дараас УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлж зөвшилцсөн.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Биеэ тоож, бяралхаж аархаж болохгүй. Олдвол өлдөнө гэж ярьдаг. Баахан юм гуйсан нэхсэн улс зөндөө бий байх. Ерөнхий сайдын ажлаа сайн хийх гурван зөвлөгөө өгье.

Нэгдүгээрт, Гол асуудал руугаа эхэлж ороорой. Оюутолгой гэх мэт том төслөө хамгийн эхэнд барьж аваарай. Үр дүнтэй хэлэлцээр эхлүүлээрэй. Монголчууд уул уурхайгаас л хоолоо олж иднэ.

Хоёрдугаарт, Алдартай ГОК-ын 49 ба 51 хувийг шийдээрэй. Яг шийдсэн юм бол байхгүй л байна. УИХ бол шийдвэрээ гаргасан байх. Засгийн газар, шүүх ямар ч шийдвэр гаргаагүй. 106 мянган эрдэнэтчүүдийн эрх ашиг биш Монгол Улсын эрх ашиг шүү. 

Гуравдугаарт, Ийм цөөн хэрнээ . Ерөнхий сайд бүх юмыг мэддэггүй. Бизнес эрхлэгчид жишээ нь ямар шийдэл гаргах нь вэ. Хамтарч ярилцаж байж оновчтой шийдэл гардаг. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Улс орноо хүнсээр хангана, ард түмнээ орон сууцжуулна, дэд бүтцээр хангана, мэдээлэл технологи харилцаа холбоогоор хангана, банк санхүүгийн реформ хийнэ, шударга ёсыг тогтоох гэх мэт үндсэн долоон асуудалд анхаарал хандуулж ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гадаад худалдаа 1.6 тэрбумаар буурлаа. Экспорт 1.3 тэрбумаар багассан. Эдийн засгийн агшилтыг сэргээхэд ямар төлөвлөгөө боловсруулсан бэ? Хар, саарал жагсаалтаас хэзээ гарах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Улсын эдийн засаг хүндхэн байгаа гэдэгтэй тантай санал нэг байна. УИХ, Засгийн газар байгаа боломж нөөцдөө тааруулж ажилласан гэж үзэж байна. Боломж нь л тэр. . Шинэ Засгийн газар байгуулагдаад төсвийн тодотгол хийнэ. Саарал жагсаалтаас гарна. Холбогдох баримт бичгүүдийг нь бүрдүүлээд өгчихсөн. Ажлын хэсэг ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хөдөө бэлчээрийн доройтол хэтэрлээ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч ярихгүй бол болохгүй нь. Та ямар бодлого барьж ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монгол Улс дотоодын зах зээлээ хүнсээр хангах бүрэн боломжтой. Цаашдаа гадагш экспортлох зорилт тавьсан. Эрчимжсэн МАА, газар тариалангаа хөгжүүлнэ. Атрын-4 аяныг зохион байгуулна. 

11:35 цаг

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуултаар санал хураалт явуулахад.

Сурталчилгаа
  • 2020-07-02 11:55

    Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчиллээ

    УИХ-ын чуулганы хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нь УИХ дахь Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудал. МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг нэр дэвшүүллээ. Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон 5 гишүүнээс бүрдэнэ гэж заасан. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжсэн учраас УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

  • 2020-07-02 11:55

    Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчиллээ

    УИХ-ын чуулганы хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нь УИХ дахь Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудал. МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг нэр дэвшүүллээ. Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон 5 гишүүнээс бүрдэнэ гэж заасан. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжсэн учраас УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.