УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүхийн хууль бус захирамжаар ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож байгаа билээ. Өнөөдөр түүний ээж Л.Пүрэвдуламтай Төрийн ордонд таарч дараах ярилцлагыг авлаа.
-Та өглөөнөөс хойш Төрийн ордонд байх шиг байна. Ерөнхийлөгчтэй уулзаа юу? Хүүгийнхээ асуудлаар ярилцсан уу?
-Эгч нь өглөө 09:00 цагийн үед Ерөнхийлөгчтэй уулзахаар ирсэн. Уулзаж чадсангүй. Жаахан харамсаж байна. Гэхдээ бас санаа тавьсанд их баяртай байна. Ажлын ачаалал нь зай завсаргүй их байна. Туслахуудаараа дамжуулж "Таны биеийн байдал зүгээр үү. Ядарч байна уу. Маргааш өглөө эрт ирж уулзаач" гэж хэлүүлсэн. Санаа тавьсанд нь эгч нь жаахан тайвширлаа. Адилхан ээжтэй хүний сэтгэл хаачихав, хоёр, гурван удаа асуулгасаан.
Маргааш өглөө хүүгийн маань шүүх хурал болно. Түүнээс өмнө амжиж уулзах санаатай байна. Төрийн тэргүүн хүн маргааш уулзъя гэж байхад би ямар "Үгүй ээ тантай уулзана" гээд суугаад байлтай биш. Гараад ирлээ.
-Та өглөө хэдэн цагт ирсэн бэ? Одоо 17 цаг өнгөрч байна. Ийм удаан байсан юм уу?
-Тиймээ өглөө 09:00 цагт ирсэн. Үнэхээр их ачаалалтай ажилладаг юм байна. Бүхэл бүтэн улсын төрийн тэргүүн хүн тэгэлгүй л яахав дээ.
-Шүүх хурал маргааш болно. Түүнээс наана Ерөнхийлөгчтэй уулзана гэж та хэлж байна. Хоёр тусдаа институт шүү дээ. Энэ хоёрыг та уялдаа холбоотой гэж үзэж байгаа юм уу?
-Эгч нь хуулийн талын мэдлэг байхгүй л дээ. Иргэний хувиар холбоотой хуулиа бас мэднэ. Яагаад заавал Ерөнхийлөгчтэй уулзах гээд, үгийг нь сонсох гээд байна вэ гэвэл миний хүүг төрийн сонгуулийн үеэр баривчилсан. Миний хүү төрийн 2-3 хамгаалалтад байдаг хүн. Монголын хуулийн бүхий л гаргалгааг мэдэх, өөрсдөө хуулийг нь зохиож байсан улс хэлээд байгаа учраас өөрийнхөө хүрээнд аль шатны ямар газарт хандах вэ гэж их бодсон.
Эцсийн эцэст яагаад би Ерөнхийлөгч дээр ирж байна вэ гэхээр шүүгч хүн буруу шүүх ёсгүй. Шүүхийн дээр хууль л байдаг. Шүүгч хүн хуулиа дагахгүй, алдаа гаргавал хэн тэр хүнд сануулж хэлэх вэ, тэр алдааг хэн засах вэ гэдэг дээр тулаад л Ерөнхийлөгчид хандах гэж байгаа юм. Тэрнээс биш шүүх-ерөнхийлөгч хоёр холбоотой юу үгүй юу, аль намд хэн харьяалагддаг вэ гэдгийг эгч нь мэдэхгүй.
Гэр бүл ч тийм шүү дээ. Эцэг хүндээ л хандана уу гэхээс хажуу талынхаа айлын хүнд ханддаггүй шүү дээ. Миний хүүг хориод 20 хоночихлоо. Бүх шатны хүмүүс өмөөрлөө, бүх шатны хүмүүс хариулт нэхлээ. Хэн ч хариулахгүй байгаа болохоор би хамгийн дээр нь байгаа Ерөнхийлөгчдөө хандъя гэж бодоод Сэлэнгээс ирлээ.
Гэхдээ бас нэг зүйл байна. Миний хүүгийн эрх ингээд зөрчигдлөө. Цаана нь Сэлэнгэ түмний сонгогчдын эрх бас зөрчигдөж байна. Би ч бас Сэлэнгэ аймгийн иргэн. Миний эрх зөрчигдөж байна. Би яагаад эрхээ хамгаалуулж чадахгүй байна вэ. Яагаад би тэр хүнээр хийлгэх ёстой ажлыг нь хийлгэж чадахгүй байна вэ. Тэр хүний маань дууг 461-р ангиас сонсож байх юм уу, тэр хүн саналаа 461-р ангиа илэрхийлж байх юм уу. Хугацаагүй байгаа учраас эгч нь маргааш болох шүүх хурлаас өмнө яаравчилж Ерөнхийлөгчтэйгөө уулзъя гэж ирсэн. Бас үгийг нь сонсъё гэж зүтгэсэн юм л даа.
-Та хүүтэйгээ уулзсан уу? Очсон уу? Тухайн хүнийг хэрэг хийсэн учраас хорьж байна гэж хуулийн байгууллагаас тайлбарлаад байгаа шүү дээ?
-Би хүүтэйгээ огт уулзаагүй байна. Зургадугаар сарын 12-ны өдөр цагдаагийнхан миний хүүг барих гэж төрсөн нутаг Зүүнхараад нь очсон юм билээ. Миний хүү "Би буруугүй гэдгээ хэлчихээд ирнэ ээ ээж ээ" гээд явсан /уйлав/.
Явсан хойно нь иргэдийн дунд сонин яриа гаргасан. Энэ хүн баригдаад явчихсан учраас сонгоод ч хэрэггүй, саналаа өгөөд хэрэггүй гэх мэт. Тийм учраас би энэ байдлыг ард иргэдэд нь ойлгуулъя. Бас эцэг эх нь гэж ямар хүмүүс байдгийг таниулъя, нээрээ төрд байх ёстой хүн юм уу, дааж давшгүй өр зээлэнд оруулсан ч юм уу, улсын аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хохирол учруулсан хүн юм уу гэдгийг ойлгуулья гэж бодсон. Хүүгийнхээ очиж амжаагүй сумдуудад очиж сурталчилгааг нь хийж явсан.
Ямар ч байсан Сэлэнгэ түмэн минь миний хүүд итгэдэг юм байна. Шат дараалан миний хүү төрд 26 жил ажиллаж, арав гаруй жилийг нь Сэлэнгэ аймгийнхаа иргэдийн төлөө ажилласан болохоор нутгийн ахан дүүс нь үнэн сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна гэдгийг нүдээрээ харсан. Үнэхээр миний хүү төр түмний хүү болжээ. Төрсөн бие нь эцэг эх биднийх боловч төрдөө үнэлэгдсэн хүн болж гэдгийг нь харсан. Сэлэнгийнхээ ард түмнээр ч бахархсан. Миний хүүд хоёргүй сэтгэлээр хандсан даа. Тэр итгэлийг цааш нь алдаж болохгүй учраас би ингэж яваа юм.
Буруу гаргалгааг хуулиас олоод гаргаж чадаж байгаа шүүгч байдаг боловч түүний хажууд зөвийг нь гаргаад ирэх шүүгч бас байгаа гэж итгээд би ингэж явна.
Би бас Монголынхоо нэр төрийг бодно. Миний хань 50 жил энэ намд зүтгэсэн. Наймдугаар ангид байхдаа л намд элссэн. Одоо 100 жилийн ойгоо хийх гэж байгаа МАН маань энэ олон түмний итгэлийг дааж байгаа гэдэгт би итгэж байна.
Миний хүүгээс итгэлээ буруулаагүй намын журмын нөхдөд нь баярласнаа хэлье. "Манай хүн зүгээрээ эгчээ", "Биднийг ардаа байгаа гэж бодоод сэтгэлээ зовоолгүй хүүгээ хүлээгээрэй" гэж олон сайхан нөхөд нь хэлсэн болохоор эгч нь тэсээд л явна /уйлав/.
Маргааш Ерөнхийлөгч маань уулзаад нэг чиг хэлэх байх аа...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эвийдээ гэж үхтэл үр харам гэгчээр эх хүний сэтгэл агуу юмдаа. хүү нь буруугүй маргааш гараад л ирнэ та минь тайван байгаараа таны хүүгийн сонгогч байна бид эрхээ хамгаалах л болно эрүүл энхийг ерөөе
Төрд 2.гүй сэтгэлээр зүтгэсэн нь сайшаалтай л байна хөрөнгө мөнгө шаасан нь жигшмээр байна шудрага шүүх учирыг нь олох байлгүй дээ төрийн сүлд өршөөг ээ
Төрд 2.гүй сэтгэлээр зүтгэсэн нь сайшаалтай л байна хөрөнгө мөнгө шаасан нь жигшмээр байна шудрага шүүх учирыг нь олох байлгүй дээ төрийн сүлд өршөөг ээ
Төрд 2.гүй сэтгэлээр зүтгэсэн нь сайшаалтай л байна хөрөнгө мөнгө шаасан нь жигшмээр байна шудрага шүүх учирыг нь олох байлгүй дээ төрийн сүлд өршөөг ээ
Улсын мөнгө их хулгайлж хумсалсан байна даа өөр бас юу юу ч байдаг юм хорих шаардлагатай болоод л хоригдол болоо байлгүй дээ эмээ минь та хийсэн хэргийг нь яаж мэдэх вэ үхтэл үр харам даа хүүгээ мөнгөнд битгий шуна гэж хүмүүжүүлэх гүй дээ
Үхтэл үр харам ч гэсэн хийсэн хэн ч бай хэргийнхээ хариуцлагагүй хүлээх ёстой. Ард түмэн тэнэг биш . Өнөөдөр хууль шүүх, төр засгаас шударга тэгш байхыг л хүсч бгаа. Тэрнээс биш төрд гаргаад тэрбумтан бол гэж сонгоогүй л бх. Танай МАН эсвэл ингэдэг юм уу. Тэгээд ч 50 жил болсон МАХН, МАН 2 өөр шүү. Таны үр хүүхдийн цаана бас түмний үр хүүхдүүд үнэнч шударгаар хөдөлмөрлөөд амьдрал нь дээрдэхгүй бухимдаж бна.
Сонгуулиар нэг асуудалыг үгүй хийх гэсэн баах даа одоо эрх биш сонгогчидын эрх ашгийг арай баллуурдахгүй байлгүй дээ
Алтан загасны үлгэрийн эмгэн хужаа авгай гээд байгаа чинь энэ биздээ.Энэ шуналын тулам авгайд бас их учир байгаа байх шүү шалгах д шаардлагатай дха хагартлаа баяжсан аймар дээрэлхүү гэсэн шүү.Хүү нь засаг дарга баыхдаа албан тушаалаа ашиглаад өөрийнхөө гараар ээждээ пионерын Арцат зусланг хувьчилж өгсөн гэжээлээ хүмүүс.
Өөрөө ээжээс гараагүй юм шиг юу мэддэгтээ ингэж бичээд байгаан бэ.Мэддэг л юмаа бичээрэй.Баримт нотолгоотой нь
Үрээ гэх ээжийн сэтгэл хөөрхий ч гэсэн энэ хүнийг 20 хоног зүгээр бхад нь хоиогүй лбхаа шударга л ажиллах бсан юмдаа хулгай хийсэн болоод л хориж бна даа
Энгийн иргэдтэйл адил буурай улсаас идэж уусан зүйл энэ хүн төдийгүй хүүд нь ч байхгүй үнэхээр шүүх гээд ял шийтгэл дээрэй тулвал тухайн үеийн одоогийн ч гишүүд дарга нар батлалцсан байдаг энэ хэрэг гээд байгаа зүйл нь үнэхээр бусад луйварчдын хажууд юу ч биш ард түмэн уг хэргийг үнэн шудрагаар хархыг хүсвэл олон нийтэд үнэн зөвийг түгээвэл инээдмийн кино үзсэнтэйл адил хэлс хэрэгт тохогдож яваа жинхэнэ эх орон ч гишүүн дээ үнэн хэзээд ялна.
Шүүхийг захиалгийн биш зоригтон бүрэлдхүүнтэй байгууллага болгох хуйлыг оруулан батлуулах хэрэгтэй үүнээс л шудрага үнэн явагдах байх. Энэ бол хэрэг биш энэ бол хэлмэгдэлт. Хуулийг давсан шийдвэр шүүхийн нэр төрд халтай мөн хахуултай тушаалтай
Тэр зуслан чинь одоог болтол төрдөө байгаа эргүү малаа
Албан тушаалын тэмцэл гэж харагдаж байна
Хулгайч хүүдээ гомдоо