СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Энэ зун хэсэгчилж хаагдах автозамууд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны  хооронд хааж,  зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ ажиллаж байна. 

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь

Д/д  Хэсэг             Байршил                                               Хаах урт             Хаах Хугацаа/сар/

 
1     1-р хэсэг       Ажилчны гудамжны уулзараас                385                   06.28-07.10

                           Хөсөг трэйд хүртэл 

2     2-р хэсэг       Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр  315                    07.16-07.28
                           баригдсан авто замын уулзвар хүртэл

3     3-р хэсэг       Гудамж төслийн шинээр баригдсан         480                    07.29-08.07

                           авто замын уулзвараас Говь 2-ын

                           баруун урд уулзвар хүртэл


4     4-р хэсэг       Говь 2 -ын баруун урд уулзвараас          900                    08.08-08.23

                           Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын

                           үерийн далан хүртэл


5     5-р хэсэг       Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын   920                    08.24-09.08

                           үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл


 НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

энхцэцэг
4 жилийн өмнө
66.181.184.12

сайн байна уу ?замаа хааж болноо? ус зайлуулах хоолойгоо бас янзлах хэрэгтэй байхаа .тэгэхгүй бол ахиад л эвдэрнэ ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.