СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15 хүртэл сунгалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан дөнгөж сая хуралдаж дууслаа. Уг хуралдаанаар COVID-19-ийн үед улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын шийдвэрийг "сулруулах эсэх" асуудлыг авч хэлэлцсэн байна.

УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Өмнө нь УОК-оос зургадугаар сарын 30-ныг дуустал улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Энэ удаад уг өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг хүртэл сунгалаа. Гэхдээ хязгаарлалтад орсон байсан үзвэр үйлчилгээний газруудыг тодорхой шат дараатайгаар нээнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг чиглэл болголоо. Хилийн чанадад буй иргэдээ шат дараатай татаж авсаар байх болно. Долдугаар сард 3000 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар тооцоолж байна. 

Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Батбаясгалан "Дараах газруудад эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ. УБ хотод 25 зуслан үйл ажиллагаа явуулж 160 гаруй ажлын байр хадгалж байна. Тэдний үйл ажиллагааг нээнэ. Мөн соёл урлаг, үзвэрийн газрууд буюу кино театр болон бусад театрууд, биллиард, шашны байгууллагын үйл ажиллагааг нээнэ. Үүнд 31 байгууллагын 750 гаруй ажлын байр хадгалж буй. Өмнө нь музей, номын сан, баар караокены үйл ажиллагааг нээсэн.

Онцгой дэглэмийн үед нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. ПС тоглоомын газар, диско бар, жагсаал цуглаах зохион байгуулахыг хориглосон хэвээр байна.  

Одоо Нийслэлийн онцгой комисс дээр энэ асуудлыг авч хэлэлцэнэ" гэлээ.

-Бар, караокены үйл ажиллагааг нээнэ гэсэн үг үү?

-Олноор хүн цуглуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахисан байгууллагуудын үйл ажиллагааг долдугаар сарын 01-ээс нээнэ. Гэхдээ мэргэжлийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгэж, тэнцсэн тохиолдолд нээнэ шүү. 

-ЭЕШ хэзээ вэ?

-БСШУСЯ энэ асуудлыг УОК дээр танилцуулж шийдвэрлэсэн. Хугацааны хувьд бэлтгэл ажлууд хийгдсэн гэсэн. Та бүхэн мэргэжлийн яамнаас тодруулаарай. 

-Сэтгүүлчдийг яагаад төрийн ордонд чөлөөтэй сурвалжилга хийлгэхгүй байна вэ?

-Засгийн газар бэлэн байдлын зэргийн тогтоол гарсантай холбоотойгоор та бүхэнд хязгаарлалтын бүс тогтоосон. Улс орон даяар хязгаарлалт хийгдсэн болохоос хөл хорио тогтоосон зүйл байхгүй.

-Хилээ хэзээ нээх вэ?

-Хөрш орнууд хилээ нээгээгүй байна. Иймд манайх нээх боломжгүй. Олон улсын хөл хорионы зэрэглэлээр манай улс өндөр эрсдэлтэй бүсэд багтсан шүү дээ. Хил дотроо эрсдэлгүй байх нь бидний нэгдүгээр зэргийн асуудал. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Поп
4 жилийн өмнө
66.181.161.123

Одоо болио.Худлаа айлгаж байгаад сонгуулиа явууллаа.Эрх мэдлээ сунгалаа.Гадаад хоригоо чангатга, дотоодоо сулла.Үйлчилгээний газруудаа нээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.