СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аавтайгаа тоглох нь сэтгэл хөдлөлөө хянаж сурахад тусалдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Кэмбрижийн их сургуулийн боловсролын тэнхим, LEGO сангийн хийсэн судалгаагаар бага насны хүүхдүүд аавтайгаа тоглож наадах нь тэдэнд ирээдүйд сэтгэл хөдлөл, зан авираа барих, бусдад түрэмгүй хандахгүй байхад нь тусалдаг болохыг тогтоожээ.

Тодруулбал гурав хүртэл насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд тэдэнтэй аль болох ойр байж тоглож наадвал хүүхдүүд сургуульд орохдоо, ирээдүйдээ сэтгэл хөдлөлөө барьж сурсан, мэдрэмжээ хянаж чаддаг болох сайн талтай ажээ. .

Судалгааг АНУ, Европын улс орнуудад 1977-2017 онуудад хийсэн 78 судалгааны материал, мэдээлэл дээр үндэслэн хийжээ. Кэмбрижийн их сургуулийн профессор Пол Рамчандани “биеэр хүрэлцэж тоглох нь хөгжилтэй бөгөөд хүүхдүүдэд өөрийгөө хянах сэдлийг төрүүлдэг. Магадгүй тоглож байгаад аав нь хүүхдийнхээ хөлийн эрхийн хуруун дээр гишгэхэд бяцхан хүүхдүүдэд хэцүү байна. Гэхдээ энэ бол аюулгүй орчин гэдгийг мэдрүүлж ойлгуулсны дараа дахин тийм зүйл тохиолдоход өөрөөр хариу үйлдэл үзүүлж эхэлнэ” хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь ээжтэйгээ амьдардаг хүүхдүүдэд сул талтай гэсэн үг биш юм. Учир нь бага насны хүүхдүүд эцэг, эхийнхээ алинтай нь ч тоглож өссөн танин мэдэхүй, нийгмийн сэтгэлзүйд нь эергээр нөлөөлдөг байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.