СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-06-30

11,398 хохирогчтой “ЖИ ТАЙМ”-ын гэгдэх шүүх хуралдааныг шууд дамжуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Казакстан Улсын иргэн М.Марат гэгчийн үүсгэн байгуулсан “ЖИ ТАЙМ”  гэх сүлжээний луйврын гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдоод байна.

“Жи тайм  корпоррейшн” ХХК нь 11,398 иргэнд 25,801,303,770 (25 тэрбум 801 сая 303 мянга 770) төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг  хэрэг нь 586 хавтастай 11,398  хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж шүүх хуралдааныг бүрэн эхээр нь шууд дамжуулан хүргэхээр болжээ.

Хохирогчдын нэрсийн жагсаалтыг та энд дарж үзнэ үү.  

“Жи тайм” сүлжээний луйврын гэмт хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2015 оны   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан  /Залилах /  гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол       дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар  2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч  Э.Оюунчимэг нараас  гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж,  анхан шатны шүүх хуралдаанаар уг  хүсэлтийг шийдвэрлэхээр болжээ.             

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.131.236.206

Хэдэн жил хүлээсэн хэрэг одоо нэг шийдэгдэх нь ээ. Үнэн зөв шударга л шүүгээсэй. Ил тод нээлттэй явуулах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.