СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-30

LIVE: Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан эх амаржиж охинтой боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас баржээ. Сүүлийн хоёр хоногийн дотор шинээр 400 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өнгөрөгч 24 цагийн хугацаанд 200 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан байна.

Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хувь нь коронавируст халдвараар өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн байна. "Цар тахал буурах болоогүй, дэлхийн бүх улс орны өмнө тулгарах асуудал боллоо. Хүн бүр коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах боломжтой" хэмээн ДЭМБ-ын захирал онцолж хэллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

2020 оны 06-р сарын 29-нд ХӨСҮТ-өөс нийт 357 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй. Токио-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Монгол Улсад 220 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 175, эмчлэгдэж буй 45 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 34, хүндэвтэр 11 иргэн байна. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.