СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-30

УИХ-ын анхдугаар чуулган 12:00 цагт хуралдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр/2020.06.30/ 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад сонгуулийн дүнг өргөн барив. 

Сонгуулийн дүнг өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд .

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаа.

.

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын .

Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдол гаргасан 12 тойргийн 164 хэсэгт 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд байна.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү буюу нийт 76 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд өргөн мэдүүлж байна” гээд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авчээ.

Анхдугаар чуулган хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргав. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ. 

Анхдугаар чуулганыг тухайн УИХ-ын хамгийн ахмад настай нь даргалан явуулна.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

11.1.1.

11.1.2.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга тавих бөгөөд илтгэлтэй холбогдуулан асуулт асуух;

11.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх, насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх;

11.1.4.тангараг өргөснийхөө дараа гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар төрийн сүлдэнд мэхийн ёсолж тангарагийн хуудсанд гарын үсэг зурах;

11.1.5.тангараг өргөх ёслол үйлдэж дуусмагц гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол батлах,

Улмаар 

-Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох,

-Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсаныг зарлах,

-Байнгын болон дэд хороо байгуулах,

-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах зэрэг асуудлыг анхдугаар чуулганаар хэлэлцэн батална. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.