СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Кэти Перри амиа егүүтгэх гэж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дуучин Кэти Перри сэтгэцийн эрүүл мэнд нь сайнгүй байсан талаар саяхан өгсөн ярилцлагадаа дурдаж ам нээжээ. .

“Би огт инээмсэглэхээ больсон байсан. Найз залуугаасаа салж, бичлэгүүд маань ч амжилттай болоогүй, нэг ёсондоо би сүйрсэн” хэмээн анхныхаа охиныг хүлээж байгаа 35 настай дуучин бүсгүй ярьжээ. Түүнийг амиа егүүтгэх талаар бодоход хүргэж байсан жүжигчин Орландо Блүм одоо сүйт залуу нь болсон бөгөөд тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэхээр хүлээж байгаа юм.

Кэти Перри буюу Кэтрин Хадсоны үргэлжлүүлэн ярьснаар сэтгэл санааны хүнд гутралаа даван туулахад түүнд талархах сэтгэл, итгэл найдвар тусалсан гэжээ. Ачлал өгөөмөр сэтгэлийг санаж, талархах ёстой гэдгээ ойлгосноор түүний туулсан хүнд хэцүү цаг туршлага болон үлдэж, амьдралыг өөрөөр харах өнцгөө олсон хэмээн ярьжээ. Мөн хэрэв энэ замыг олоогүй байсан бол уйтгар гунигт автан үгүй болох байсан хэмээн нэмж дурдсан байна.

Дуучин бүсгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байснаа олон нийтэд ил тодоор зарласан анхны тохиолдол энэ биш юм. Тэрээр гурван жилийн өмнө сэтгэл санааны хүнд байдалд орсноо шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.