СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-30

Н.Итгэл: Тамсагбулагаас төвийн бүс рүү газрын тос зөөх боломжгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Эдийн засагч Н.Итгэлтэй ярилцлаа.

-Таны манай сонинд хандах болсон гол шалтгаан тань юу вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон төсөл нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах. 2015 оноос эхлэн Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал говьд байгуулна гэсэн тогтоол шийдвэр гаргасан. Гэтэл энэ үйлдвэр баригдаагүй.

Анх Нийтлэг зүйл нь бүх байршил говьд, харин боломжгүй зүйл нь усны хангамж. 2008 онд Японы “Жетро” байгууллага говийн бүсэд усны нөөц байхгүй. Говийн бүс рүү усны хоолой татах нь эдийн засаг, байгаль орчин, технологийн хувьд боломжгүй гэдгийг батлан, албан ёсны дүгнэлт тайлан хийсэн.

2010 онд Дэлхийн банкнаас говийн гурван аймгийн усны нөөцийн талаар томоохон судалгаа хийж, говьд том хэмжээний аж үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2012 онд “Нидерландын вант улс”-ын санхүүжилтээр Монгол Улсад бүх усны нөөцийн талаар томоохон цогц судалгаа явуулахад мөн л говьд усны нөөц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Г Говьд тэр хэмжээний усан хангамж байхгүй гэдгийг бүрэн нотлосон. Өнөөдрийн Засгийн газар энэ асуудлыг нуун дарагдуулж, усны нөөц байгаа мэтээр ойлголт төрүүлж байна.

Мөн Энэ асуудлыг хугацаа нь дуусч байгаа Засгийн газар газрын тосны үйлдвэр барих гэж байгаа мэтээр яриад өнгөрөх зорилготой байна.

-Угаасаа газрын тос боловсруулах үйлдвэр баригдаад эхэлсэн биз дээ?

-Олон нийтэд газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн гэж ярьж байсан. Өнгөрсөн хаврын байдлаар “Google”-ийн сансрын зургаас харахад Дорноговь аймгийн Сайншандаас 17 км зайд төмөр зам, автозам татсан шугам харагдаж байгаа. Үйлдвэр байгуулах газарт өнөөдрийн байдлаар юу ч хийгээгүйг сансрын зургаас харж болно. Тавдугаар сараас эхлэн МҮОНРТ-ээр хэд хэдэн удаа эвлүүлсэн бичлэг цацсан. Түүн дээр төмөр замын болон автозамын шугам, бусад хамааралгүй байшингийн зураг, аль нэг улсын нэг газрын тосны үйлдвэрийн зургийг үзүүлсэн. Тэр нь Алтанширээ суманд газрын тосны үйлвэр байгуулагдаж байгаа мэтээр хүмүүст төсөөлөгдөж байна. Үйлдвэр байгуулахад техникийн зураг төсөл хэрэгтэй. Гэтэл зураг, төслийг нь хийгээгүй. Үүнийгээ Уул уурхайн яам ч хэлсэн. Зураг төсөлгүй үйлдвэр барьж байгаа нь боломжгүй зүйл.

Дараагийн асуудал нь Мөн Тамсагбулагаас Алтанширээ хүртэл газрын тос дамжуулах хоолой байгуулна гэж ярьж байгаа. Гэтэл . Өөрөөр хэлбэл, Тамсагбулагийн газрын тосны нөөц шавхагдаж байна. Газрын тос дамжуулах хоолой байгуулах нь үйлдвэрээсээ илүү буюу 1.4-1.7 тэрбум ам.долларын үнэтэй. Бага хэмжээний газрын тос үйлдвэрлэхэд ийм үнэтэй хоолой байгуулах нь үр ашиггүй. Энэ хоолой ашиглалтад орсон ч 10 жилийн дараа нөөц нь шавхагдаж, маш үнэтэй төмрийн хог газар булагдаж хаягдана гэсэн үг. Тиймээс энэ нь манай улсын хувьд эдийн засгийн үр ашиггүйгээр үл барам Монгол Улсын гадаад өрийг эрс нэмэгдүүлэх хор хөнөөлтэй байна. Энэ үйлдвэрийг байгуулах боломжгүйг Засгийн газар ч мэдэж байгаа. Гэтэл газрын тосны үйлдвэр барина, барьж байгаа гэж ярьж байгаа нь улс төрийн зорилготой, иргэдэд ташаа ойлголт төрүүлсэн зүйл болж байна.

-Та саяхан “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” ном хэвлүүлсэн байсан. Номынхоо талаар хуваалцахгүй юу?

-“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” номондоо газрын тос боловсруулах үйлвэр байгуулахад хэрэгжүүлэх төслийн талаар бичсэн. Үйлдвэрийг Дархан хотод байгуулахаар 2005 онд сонгосон. Учир нь Дархан хот бүх аж үйлдвэрийн бэлэн дэд бүтцийн байгууламжтай. Өнөөдөр ч Дарханаас өөр байршил байх боломжгүй. Бид Японы газрын тосны үйлдвэр байгуулдаг компаниудын нэгтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг Японы “Олон улсын хамтын ажиллагааны банк” санхүүжүүлэхээр болсон. 2007 онд санхүүжилтийг гарган, Японы мэргэжлийн технологийн компаниар жилд хоёр сая газрын тос боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартаар боловсруулсан. 2012 онд тэр үйлдвэрийн техникийн зура, төслийг боловсруулаад 2013 онд дуусгасан. 2013 онд Дархан дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулаад Байгал орчны яамаар батлуулж, дараа нь олон улсын “Price water coopers consulting company”-аар хөндлөнгийн баталгаа гаргуулсан. Энэ мэтчилэн тэр үйлдвэрийг байгуулах асуудал шийдэгдсэн байсан талаар номондоо баримт судалгаатайгаар дэлгэрэнгүй бичсэн.

-Газрын тос боловсруулах үйлдвэр Дарханд баригдана гэчихээд яагаад Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар болов?

-2008 оноос Монгол дахь компаниуд жижиг оврын газрын тосны үйлдвэр байгуулъя гэж ярьсан. Гэтэл жижиг үйлдвэр байгуулж болдоггүй, том байж эдийн засгийн өртгөө нөхдөг гэсэн зарчим байдаг. Өөр нэг яриа гарсан нь нүүрсийг хийжүүлээд түүгээр газрын тосны бүтээгдэхүүнийг орлох зүйл хийх юм. Гэтэл тэр нь олон улсын хэмжээнд боломжгүй зүйл. 2014 онд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” зөвхөн дотооддоо олборлож байгаа газрын тосыг ашигла гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл манай улсад тийм хэмжээний нөөц байхгүй. Импортын газрын тосоор хэрэгцээгээ хангах хэрэгтэй байсан. Импортын тосоор хэрэгцээгээ хангах асуудал гэрээгээр баталгаажсан байтал заавал дотоодын тосыг ашиглах ёстой гэсэн зүйл гарснаар газрын тос олборлож байгаа байршлыг ойртуулж барих ёстой хэмээн байршил Дорноговийн Алтанширээ сум болж хувирсан. Дотоодын газрын тосыг ашиглана гэдэг том эндүүрэл. Тамсагбулагт олборлож байгаа тос бол Хятадын компанийн тос. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр манай улс ердөө 24 хувийг авдаг. Хятадын тал газрын тосоо манай улсад нийлүүлэхгүй гэсэн байтал манай улс бид авчихна гэж яриад байна.

УИХ, Засгийн газар Дархан хотод газрын тосны үйлдвэр байгуулахад хэрэгжүүлэх 22 тогтоол гаргасан. Үүнийг номондоо оруулсан. Хэрэв говьд байгуулна гэж саад хийгээгүй байсан бол төслийн дагуу 2017 онд үйлдвэр ашиглалтад орох байсан. Энэ нь Монгол Улсын хувьд том алдагдал болсон. Дараагийн дөрвөн жилд энэ байдал үргэлжилбэл Монгол Улсад их хохирол учирна. Үүнийг олон нийтэд анхааруулж, зөв ойлголт бий болгох цаг ирээд байна. Байгуулагдах эсэх нь эргэлзээтэй, боломжгүй газарт улсын төсвийн мөнгийг зарж байгаа нь эцсийн дүнд ашиглалтгүй үлдэх газар, хоосон зарлага болно гэсэн үг.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sugarragchaa
3 жилийн өмнө
66.181.184.202

нөгөө Хүрэлсүхийн хошгируулаад байсан газрын тосны үйлдвэр гэж нэг иймэрхүү л юм байж таараа...оросууд энэ энэтхэгчүүд чинь хаана ийм үйлдвэр барисан юм бэ гээд л асуугаад байдаг байсан юм. иймл юм болох байж

ТУНГААЖ БОД
3 жилийн өмнө
202.126.92.18

ЭНЭ ТОМ ТӨСӨЛ ТЭГЭЭД ЭНЭ ХҮНИЙ ЯРИАГААР БОЛ ҮР АШИГГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ ДЭЭ. ЗА ҮГҮЙ ДЭЭ. ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ ГАРСАН ГЭСЭН ТЭЗҮ ГЭДЭГ ЧИНЬ ОЛОН САЛБАРЫН ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА ТООЦОО ЭНЭ ХҮН ЯАХАВ ДАРХАНД БАЙГУУЛАХЫГ Л ДЭМЖИЖ БАЙЖ:ТЭР НЬ ҮТЭХҮЙ БОЛОХООР БУСДЫГ БҮТЭХГҮЙ БҮТЭЭХГҮЙ БОЛГОЖ ХАРАГДУУЛЖ БАЙНА ДАА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.