СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авлига, зэвсэгт мөргөлдөөн, коронавирус, ядуурал ба хомсдол

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Авлига хээл хахууль, улс төрийн тогтворгүй байдал, олон арван жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн, дайны улмаас хэдийнээ сүйрсэн эрүүл мэндийн халамж үйлчилгээний тогтолцоо коронавирусийн тархалтын үед улам бүр дордож байна. Афганистан улсад коронавирусийн халдварын 30,000 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 700 гаруй иргэн нас баржээ.

Ахмад Шахын эхнэрт коронавирусийн шинж тэмдэг илрэхэд Кабул дахь улсын эмнэлэгт аваачихаар болжээ. Гэвч эмнэлэгт хангалттай сул ор байхгүй, тусламж үйлчилгээ дутмаг тул эмч нар түүнд эхнэрээ гэртээ эмчлэхийг зөвлөсөн байна. Нэг нь хэрэв чих эхнэртээ хайртай л бол гэрлүүгээ аваад буц гэжээ. .

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Афганистан дахь төлөөлөгч доктор Рик Пийперкорны хэлснээр халдвартай иргэдийг оношлох, шинжлэх ажил маш муу хийгдэж байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй бас нэгэн бэрхшээл юм. Оношилгоонд орсон иргэдийн тэн хагас нь халдвар тээгч гэдэг нь илэрсэн бөгөөд одоо мэдэгдэж байгаагаас ч олон халдвар авсан өвчтөнүүд бий гэж үзэж байна.

Мөн эмч, сувилагчид хаанаа ч хүрэхгүй байгаагаас шөнийн дотор хэдэн арван өвчтөн нэгэн зэрэг амьсгал хураасан явдал ч гарчээ. Үүгээр зогсохгүй .

НҮБ эмнэлгийн ажилчдыг Талибаны зэвсэгт бүлэг удаа дараа хулгайлсан, эмнэлгийн тоног төхөөрөмж дээрэмдсэн зэрэг дотоодын зөрчил мөргөлдөөн хурцадсан талаар мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.