СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэж байгаа"

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн инженер Б.Жаргалангаас долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх долдугаар сарын цаг агаарын төлөв ямар байна вэ?

-Долдугаар сар бол зуны хамгийн дулаан сар. Олон жилийн дунджаас Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-16 хэм дулаан, олон нуруудын хөндий, Алтайн өвөр говь болон говь тал хээрийн бүс нутгаар 22-28 хэм, бусад нутгаар 16-22 хэм дулаан байдаг. Харин 2002, 2007,2017 онд Сэлэнгэ, Дорнодын нутгаар 40-42 хэм, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутаг, Дундговь, Увс, Ховдын нутгаар 3539 хэм, Алтай, Хангайн нуруугаар 26-30 хэм хүрч халж байсан.

-Энэ сард зарим аймгийн нутгаар хүчтэй аадар бороо орсон. Ирэх сард хур тунадас хэр орох төлөвтэй байна вэ?

-Нутгийн зүүн хойд хэсэг буюу Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Харин нутгийн өмнөд хэсэг буюу Ховдын өмнөд хэсэг, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас багавтар орох төлөвтэй байна. Бусад нутгаар олон жилийн дунджаас зөрүүгүй хур тунадас орно. Түүнчлэн агаарын хэм ерөнхийдөө нутгийн хойд хэсгээр буюу Увс, Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы баруун, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд болон Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундаж хэмжээнд хална. Бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. 

-Байгалийн гамшигт үзэгдэл болох нь нэмэгджээ. Энэ юунаас болж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэж байгаа тул зуны улиралд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхин түр зуур хүчтэй ширүүсэх магадлал өндөр байдаг. .

Ц.Эрхэмбаяр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.