Европын холбооны 27 орон долдугаар сарын 1 буюу маргаашаас хилээ нээхээр болсон ба үүний өмнө коронавирусийн аюултай болон аюулгүй улс орнуудын жагсаалтыг гаргаж хилийн хориг тавих, тусгаарлалтад байлгах эсэхээ шийджээ.
Европын улс орнууд зочид, жуулчид хүлээж авахад аюулгүй гэсэн 14 орны жагсаалтыг албан ёсоор танилцуулсан байна. Гэвч уг жагсаалтад холбооны хамгийн ойрын түншүүд болох Америк, Хятад, Бразил улсуудын аль нь ч багтаагүй ажээ.
Аялагч жуулчид хүлээж авахад аюулгүй 14 орны жагсаалтад Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Марокка, Шинэ Зеланд, Руанда, Серби, Өмнөд Солонгос, Тайланд, Тунис, Уругвай багтсан байна.
Холбооны удирдагчид Хятад улсыг аюулгүй бүсэд хамруулахад бэлэн байгаа ч юун түрүүнд жуулчдад зориулсан хоёр талын гэрээ хэлэлцээрт Засгийн газар гарын үсэг зурах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьжээ. Маргаашаас эхлэн холбооны улс орнууд хоорондоо харилцаа чөлөөтэй хил нэвтрэлцэх эрхтэй болж байна.
Харин Их Британийн хувьд Европын холбооноос гарсан тул тусдаа улс орны статустайгаар иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.