Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-аас “Brosis Pictures” кино компанитай хамтран “Шударга ёс” кино зохиолын уралдааныг зургадугаар сард зохион байгуулжээ.
Уралдааныг 8-11, 12-15, 16-18 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 256 хүүхэд кино зохиол бичиж ирүүлсэн байна. Шилдэг бүтээлийг шалгаруулах комисс зохиол бүрийг уншиж танилцсаны дээр уралдаанд оролцогчидтой уулзалт, ярилцлага хийж, дүнг нэгтгэн гаргахад:
· 8-11 насны ангилалд “Ирээдүй” цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч М.Энхжин,
· 12-15 насны ангилалд Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхзаяа,
· 16-18 насны ангилалд Дорноговь аймгийн Сайншанд сумын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бадамцэцэг нарын бүтээл шилдгээр шалгарчээ.
Уралдаанд түрүүлсэн зохиолуудаас шилдгийн шилдэг нэг зохиолыг сонгож “Brosis Pictures” кино компанитай хамтран богино хэмжээний кино бүтээж, хүүхэд багачууддаа толилуулахаар ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.