СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сарны суултуур зохион бүтээх $35,000 шагналын сантай уралдаан зарлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын сансар судлалын станц НАСА-аас сарны суултуур буюу бие засах газар зохион бүтээсэн эрдэмтдэд 35,000 ам.долларын шагналтай уралдаан зарлажээ. НАСА 2024 он гэхэд саран дээр дахин буух бэлтгэлээ базааж буй нь үүгээр харагдаж байна хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Гэхдээ уралдаанд оролцох инженерүүдэд хэд хэдэн шаардлагыг танилцуулжээ. Үүнд саран дээр хэрэглэх бие засах газар зөвхөн эрчүүдэд биш сансарт аялах эмэгтэй нисгэгчид ч хэрэглэх боломжтой байх ёстой. Мөн бие засах газрыг Артемис саран дээр газардуулагчид суурилуулах тул таталцах хүчийг сайтар тооцоолон бодолцох ёстой гэнэ. Эцэст нь саран дээр хэрэглэх ариун цэврийн газар ус хадгалж, одон орон судлаачид, сансрын нисгэгчид хэрэглэхэд хамгийн хялбар технологийг ашигласан байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьжээ.

Нэмэлтээр сансрын нисгэгчид суултуур дотор толгой оруулах шаардлагагүйгээр бөөлжих боломжийг хангасан байвал уралдаанд ялах шалгуур үзүүлэлт болно гэдгийг танилцуулсан байна.

Зохион бүтээгчдийн хийсэн суултуур нь сар луу аялах багийн гишүүдэд 14 хоногийн турш тав тухтай аялж ажиллах боломжийг олгох ёстой ажээ. Цэвэрлэхэд хялбар, хог хаягдлыг зохицуулах шинэ технологийг нэвтрүүлсэн байвал давуу тал болох юм. Уралдааны нэгдүгээр байрын шагналд 20,000 ам.доллар, хоёрдугаар байрт 10,000 ам.доллар, гуравдугаар байрт 5,000 ам.долларын шагнал амлажээ.

Уралдаанд оролцогчдын материалыг наймдугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авч, аравдугаар сард шалгаруулалтын дүнг танилцуулах юм байна.

Эх сурвалж: Complex

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.