Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний төрсөн хүү Б.Чулуудай, НЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцэх байсан ч хойшилжээ.
Учир нь шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Э.Бат-үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт зургаан удаа хойшлуулж хэлэлцэж чадахгүй байсаар байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.