СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн хөл хорио шинээр мэндлэх хүүхдийн тоог нэмжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварын улмаас хорио цээр тогтоосон улс орнуудын нэг нь Филиппин юм. Тэгвэл ихэнх улс орнуудад хөл хорио гэр бүлүүдийн амьдралд ямар нэг хэмжээгээр өөрчлөлт оруулж байгаагийн адилаар тус улсад ч мөн ойрын 20 жилд тохиогоогүй өөрчлөлтийг авчиржээ.

Тодруулбал Филиппин улсад хорио цээрийн үеэр жил бүрийн дунджаас 214,000-аар илүү эмэгтэй жирэмсэлсэн байна. Энэ нь 20 гаруй жилийн хугацаанд хамгийн олон нярай мэндлэх тоон үзүүлэлтийг харуулжээ.

. Харин дэлхий даяар  урьдчилан төлөвлөгөөгүй долоон сая гаруй эх жирэмсэлсэн гэж НҮБ үзжээ. Үүнтэй зэрэгцэн гэр бүлийн хүчирхийлэл дэлхийн ихэнх улс орнуудад нэмэгдсэн баримт байгаа юм.

Хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сард тогтоосноос хойш өвчтөнүүд болон эмч нарын үзлэг холдож, нэн ялангуяа хөдөө орон нутгийн суурингуудад бэлгэвч, жирэмснээс хамгаалах эмийн хомсдол үүссэн байна. Энэ нь төлөвлөсөн болоод төлөвлөгөөгүй жирэмслэлтийн гол шалтгаан болсон гэж үзжээ. Тиймээс эмэгтэйчүүдийг удаан хугацаанд үйлчилдэг жирэмснээс хамгаалах ерөндөг, урьдчилан сэргийлэх эм хэрэглэхийг уриалсан байна.

Филиппин улсад коронавирусийн халдварын 35,500 орчим тохиолдол бүртгэгдэж, 1,000 гаруй иргэн нас бараад байгаа юм. Хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар сулруулсан ч олон нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр үлджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.