УИХ-ын 2020 ээлжит сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч буйгаа улс төрийн зарим намууд илэрхийлж, сонгуулийн дүнгийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:
Улс төрийн сонгуулийн тогтолцоо өнөөдрийн сонгуулийн үр дүнг тодорхой болгосон. Тиймээс бид "Сөрсөн 76" гэдэг нэгдэл байгуулж, сонгуульд оролцох уриалга гаргасан. Гэвч хэн ч хүлээж аваагүй. Одоо үр дүн нь тодорхой харагдаж байна. Нэгэнт үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд цаашаа яахаас өөр арга байхгүй.
Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа:
Бид улс төрийн шинэ соёлыг бий болгох ёстой. Тиймээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Монголын ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч байна. Угаасаа 3, 4-р сард гаргасан социологийн судалгаагаар МАН ялах нь тодорхой байсан. Гэтэл зарим улс төрийн намууд зохиомол хөөрөгдөл үүсгэж, баримтгүйгээр сонгуулийн үр дүнг будлиантуулах гэж оролдож байна. Ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяр монголын ард түмнийг талцуулах гэж оролдож байгаад харамсаж байна. Сонгуулиас цааш зөрчилдөөн байх ёсгүй. Нэг тийш харах ёстой.
Баянзүрх дүүргийн 23-р тойрогт бие даан нэр дэвшсэн Ө.Эрдэнэболд:
Сонгуулийн дүнд би анхандаа эргэлзэж байлаа. Гэхдээ одоо эргэлзээгээ тайлсан. Учир нь сонгуулийн дүнгийн хяналтын тооллогыг 100 гаруй хэсэг дээр явуулсан. Нэг ч дүн зөрөөгүй учир би хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ажлаа үргэлжлүүлээсэй гэж ард түмэн хүссэн. Одоо ажлыг нь хийлгэх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулээн зовшоорч болохч тэмцэгч нэгнээ муулах нь зов уу? Эхлэл нь харагдаж эхлэж байна.Цаашид яахыг нь харах нь зов гэсэн уг байх нь хятадтай ямар харьцаа тогтоохоос эхлэх байх бутээн байгуулалтын угуйсгэхгуй гэвч гадны дипломат харьцаа ямар байх ямар хууль батлах баталсан хуулиа эх орон тумэн олонд тусах хууль гадныханд хэрэгтэй биш байх зэрэг нь чухал оноодор бутээн байгуулалт хард байна.Гэтэл эх орноо алдах мушгиж гуйвуулж болох цоорхой хууль батлагдавал хэн нь илуу тургэн ашиглаад газар нутаг булаах вэ? Орийн барьцаа юу байх гээд олон асуудал дугнэх естой хийсэн ажлаа ургэлжилуул гээд байгаа дотор буруу жишэг хуулиа яах вэ? Нуухыг нь авах гээд нудийг нь сохлохгуй л юм хийгээрэй!