УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан аваад байгаа О.Цоггэрэл, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд нар болон УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон М.Оюунчимэг нарын санал сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. Энэ удаагийн УИХ-д 32 эрхэм шинээр сонгогджээ.
О.Цоггэрэл /"Тэсо" группийн Ерөнхийлөгч/:
-Түр үнэмлэхээ аваад байгаа учир олон зүйл яримааргүй байна. Гол анхаарах зүйл бол жирийн иргэдийн орлогын асуудал. Үүнд анхаарч ажиллана.
Г.Дамдинням /Дархан-Уул аймгаас сонгогдсон/:
-Ард түмний санал гарсан. Олон улсын ажиглагчид байлцсан. Сонгууль шударга болсон. УИХ-д шинээр сонгогдсон хүний хувьд шударга, багаар ажиллана. Хамгийн түрүүнд хийх ажил бол Дарханы зам.
Ц.Мөнхцэцэг /улс төр судлаач, доктор/:
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, цар тахлын улмаас гараад байгаа сөрөг үр дагаврыг арилгах нь бидний эн тэргүүний зорилго боллоо. Мөн, төрийн бүх шатанд шинэчлэл хийнэ. Төсвийн мөнгөөр үнэтэй тавилга авдаг гэх мэт зүйлийг хална. Эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, халамжийн бодлого гэхээр эмэгтэйчүүд гэсэн 30 жилд тогтсон буруу хандлагыг засна. Нийгмийн тэгш бус байдлыг хангана.
Т.Доржханд /ХҮН-ым ТУЗ-ийн дарга/:
-Олон хуулийн төсөл өргөн барина гэж төлөвлөж байна. Намууд үзэл санаагаар нэгдэх ёстой. МАН, АН үзэл санаагаар нэгдэж чадсан уу? ХҮН-ын хувьд социал демократ үзэл баримтлалтай. Соц интернд элсэх байх. Тэрнээс манай нам аль нэг намтай нэгдэх тухай ойлголт байхгүй. Хүчтэй сөрөг хүчин болж ажиллана. Залуучуудын дуу хоолой болж ажиллана.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нэг нам дараалан ялалт байгуулж байсангүй. Иймд биднийг том ажлууд хүлээж байна. Урьдчилгаагүй Ипотекийн зээл, зээлийн хүүг нэг оронтой болгох зэргийг хийнэ. Төсвийн тодотгол зайлшгүй гэж бодож байна. Алтнаас бусад салбар асуудалтай хэвээр байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгнээ тэр. Тэгвэл хууль санаачилхад өндөр үнэ өртөг төлөх хэрэггүй гэж бодож байнаа хэрэгтэй хэрэггүй ард түмэнд ашиггүй хууль битгийл гаргаасай даа