СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-29

LIVE: Б.Дэлгэрсайхан: Мэдээлэл тараасан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн байна лээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны парламентын сонгуулиар дахин сонгогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж аваад байгаа юм. Тэрээр үнэмлэхээ гардаж авсныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

-Швейцарийн хуулийн байгууллагаас намайг шалгаж байгаа гэх мэдээлэл сонгуулийн сурталчилгааны үеэр цацагдсан. Үүнтэй холбогдуулж, Цэрэндолгор гэдэг эмэгтэй хэд хэдэн удаа лайв хийсэн. Өчигдрийн лайвыг үзсэн учраас би өнөөдөр энэхүү мэдээллийг хийж байна. 

Би 25 жил бизнес хийж байна. 2004 оноос уул уурхайн бизнест хөл тавьсан. Бизнес хийж байхдаа гадаадад данстай байсаан. Гэтэл С.Баярцогтыг "Рио Тинто"-гоос авлига авсан байж магадгүй гэж шалгаад, улмаар Швейцарь дахь дансны мэдээлэл ил болсон. Үүнтэй холбогдуулж намайг бас шалгасан. Намайг шалгаагүй газар байхгүй. Би дэлхийгээр шалгагдсан. Монголд шалгуулсан, Швейцарийн прокуророор, Английн тагнуулаар, Хонконгийн АТГ-аар шалгуулсан. Тэгээд юу ч олоогүй. Швейцарийн прокуророос намайг шалгаад, ямар ч гэм буруугүйг нотолсон бичиг энэ байна. Сэтгүүлчдэд хувийг өгье. Гэтэл энэ нэг авгай миний тухай удаа дараа худал мэдээлэл тарааж байгаа тул хууль, хяналтын байгууллагад хандана. Швейцарийн тэр сэтгүүлч хүүхнийг мөн шалгуулна. 

УИХ-ын гишүүн болсноос хойш компанийг маань Чулуунхүү гэдэг хүн удирдаад явж байгаа. "Болд төмөр Ерөө" ХХК-ийн хувьд олон улсын хөрөнгийн биржид гарсан зүйл бахйхгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бэгз
3 жилийн өмнө
66.181.184.202

чиний наад балайрал чинь энэ улсыг тэр хар жагсаалтанд найдвартай аваачиндаа..харж л байгаарай..чи байтугай оросын олигархуудыг номонд оруулдаг швейцаруудтай холбогдсондоо....харин хүн гүтгэвэл тэр олон улсын шүүх чинь бас толгой илээд өнгөрөхгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.