Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.10.1-т “Ардчилсан нам УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд Намын дарга, дэд дарга, ЕНБД-ыг огцорсонд тооцно” гэх заалттай.
Уг заалтын дагуу 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарсан даруйд АН-ын дарга С.Эрдэнэ огцорч буй мэдэгдэж, түүний бүрэн эрхийг намын их хурал хүртэлх хугацаанд Дэд дарга Ц.Туваан гүйцэтгэх болсныг зарласан юм.
Гэтэл өчигдөр буюу 2020 оны зургадугаар сарын 28-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл гэгч нь хуралдаж, дөрвөн зүйл заалт бүхий №02 дугаартай тогтоолыг баталжээ.
Уг тогтоолд “2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулсан үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт шаардлагын талаар УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчидтай харилцан санал солилцох, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Ц.Баатархүүгээр ахлуулан байгуулсугай. Уг ажлын хэсэг нь АН-ын шинэ даргыг томилогдох хүртэл АН-ыг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн зааж, сонгуулийн үр дүнгээр албан тушаалаасаа огцорсон ЕНБД Ц.Баатархүү АН-ын удирдлагыг хууль бусаар булаан авлаа хэмээн тус намын гишүүд манай редакцид мэдээллээ.
АН-ын Үндсэн дүрэм
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ намынхан нээрээ бүгд дүфф юм аа. Одоо яамаар ч юм бэ дээ. Мал бол заазлаад шинэ гишүүдээр байгуулмаар бхын. Хүзүүтэй бол боогоод үхчмээр бна шүү новш гэж