Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ-ны удирдлагууд сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барих учиртай. Энэ дагуу өнгөрөгч пүрэв гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар даваа гарагийн 12 цагт цаг олгосон талаар Ц.Содномцэрэн дарга мэдээлж байсан.
СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч энэ цагийг сая баталгаажууллаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргад сонгуулийн дүнг 12 цагт өргөн барина. Харин одоогоор Монгол улсын Ерөнхийлөгч цаг олгоогүй байна.
Сонгууль шударга бус, будлиантай явагдсан талаар сонгуульд ялагдсан, жижиг намууд гомдол гаргасны дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд гараар тоолоход "Машины дүн болон саналын хуудсанд зөрөө гараагүй" талаар өнөөдөр өглөө СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.