Италийн ойн хүрэн баавгай Трентиногийн ууланд алхаж байсан аав, хүү хоёр луу дайрсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Уг халдлагаар 59 настай Фабио Миссерони зүүн хөлөндөө гурван удаа хазуулсан бол 28 настай Кристиан Миссерони эсэн мэнд зугтсан байна.
Үүний дараа баавгай ой мод руу ороод сураггүй болжээ. Италийн хуулиар хүн рүү дайрсан зэрлэг баавгайнуудыг нядлах, устгах ёстой байдаг ажээ. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногийн аав, хүү хоёр луу дайрсан хүрэн баавгайг олж устгахаар болсон байна. Харин амьтны эрхийг хамгаалагчид цаазын ял сонсоод буй хүрэн баавгайг устгахгүй, амь насанд нь хүрэхгүй байхыг уриалжээ.
Ойрын жилүүдэд хүн рүү дайрах баавгайнууд олшрох болсон бөгөөд орон нутгийн эрх баригчид ДНХ болон үс, савар, хяналтын камеруудыг ашиглан мөрөөр нь мөшгин устгах ажиллагаа явуулах болсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд баавгайн амь насыг аврах World Wide Fund for Nature байгууллагын уриалгад 15,000 хүн гарын үсгээ зуржээ. Италийн Хүрээлэн буй орчны сайд ч мөн уриалгад нэгдэж захидал илгээн, магадгүй эх хүрэн баавгай бамбаруушуудаа хамгаалахыг хүссэн байх, тиймээс ан амьтны эсрэг хэрцгийллийг зогсооё хэмээн уриалжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
нөгөө майга бор буруу юм хийснээ төдийлэн мэдэхгүй өөрийгөө хамгаалсан л гэж үзэж байгаа шд, түүнээс ч бас мэдүүлэг авах ёстой