СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-29

УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг Төрийн ордонд олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ-ын 2020 оны сонгуулийг "шударга бус явагдсан" гэж үзсэн улс төрийн зарим намууд шаардлага өргөн барьсны дагуу Монгол улсын Ерөнхийлөгч чиглэл өгч, будлиантай явагдсан тойргууд дээр өнгөрөгч амралтын өдрүүдэд гар тооллого явууллаа. Зургаан дүүрэг, хэд хэдэн аймаг /164 хэсэг/-т гар тооллого явуулахад саналын зөрүү гараагүй. 

Иймд өнөөдөр 09 цагт СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн Төрийн ордонд мэдээлэл хийж, улмаар 10 цагт нэр дэвшиж, ялалт байгуулсан хүмүүст УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно. 

СЕХ-ны удирдлагууд сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өргөн барьж, танилцуулах үүрэгтэй. УИХ-ын дарга СЕХ-оос өргөн барьсан нэрсийн жагсаалтыг 12 цагт хүлээн авна гэсэн бол Монгол улсын Ерөнхийлөгч одоогоор цаг өгөөгүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
202.179.21.198

Энэ их хугацаанд янзлаад хулгай луйвраа далдалчихалгүй яахав,СЕ Хороог устгаж дахин сонгууль явуулбал зохино,

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.38

ЖЭдээ баяр хүргэхийн хамт УИХ УДШ СЕХ зэрэг эрх бүхий байгуулалгууд хамтран ярилцаж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан УИХЫН гишүүн дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан сонгогодогч өнөөдөр олонхын санал авч гишүүний тангараг өргөхөөр болж байгаа Ж ЭРДЭНЭБАТ ын асуудлыг яаралтай шийд .Цаана ньэнэ хүнд саналаа өгсөн 30000шахам сонгогочидын эрх зөрчигдөж бна .ЭРХЭМ ЁРӨНХЛӨГЧӨӨ энэ бол ард иргэд ийн эв нэгдэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болно шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.