СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-06-26

Ц.Содномцэрэн: Ж.Эрдэнэбатад СЕХ УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг мэдээлж байна. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: 

-СЕХ энэ удаагийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Намууд ч энэ талаар хэвлэлийн хурал хийхдээ мэдээлснийг та бүхэн сонссон байх. 

Зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтийн 95,35 хувийг авсан. 

Нэрсийн жагсаалтад байсан 2 300 069 сонгогчоос 1 475 895 сонгогч саналаа өгсөн. Сонгогчдын 73,65 хувь нь саналаа өгсөн нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. 

Сонгуулийн тухай хуулинд 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулна гэж заасан. 2070 хэсгийн хорооны 44 хувьд нь хяналтын тооллого явуулсан. Зөрөө гараагүй. 

Гадаад, дотоодын 300 гаруй сэтгүүлч сонгуулийн явцыг сурвалжиллаа. 

Ингээд, МАН-62, АН-11, "Та бидний эвсэл"-1, "Зөв хүн Электорат" эвсэл-1, бие даагч-1 саналыг тус тус авлаа. Сонгуулийн дүнг даваа гарагийн 12 цагт УИХ-ын даргад өргөн барина. Ерөнхийлөгч одоогоор цаг өгөөгүй байна. 

-Бие даагчдын санал дээр таслал байсан нь сонгуулийг будлиантууллаа гэсэн хардлага байна? 

-Мянгатын оронд таслал тавьдаг. Өөрөөр хэлбэл, 1000-аас дээших тоонд таслал тавигдана. 

-Санал болон саналаа өгсөн хүний тоо зөрөөд байгаа талаар? 

-Нэг сонгогч хоёр юм уу, эсвэл гурван нэр дэвшигчийн төлөө санал өгсөн. Тойрог бүр нэг бол хоёр, нөгөө бол гурван мандаттай байгаа. Хуулинд маш тодорхой заасан. Мандатын тооноос илүү юм уу дутуу дугуйлж болохгүй. 

-СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчдийг цагдан хорьсон талаар? 

-Шүүхийн байгууллагаас нэр дэвшигчдийг цагдан хорих ямар нэгэн санал хүсэлт, зөвшөөрөл ирээгүй. Нэг ч нэр дэвшигчийг баривчлах зөвшөөрлийг СЕХ өгөөгүй. Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан Жаргалтулгын Эрдэнэбатад СЕХ УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.45

Ялагдсан ард түмэнд гологдсон нөхдүүд одоо гоншгонохоо боливол яасын ард түмний сонголтыг хүндэлж сур бие сэтгэл шуналаа цэгцэл дараагийн сонгууль хүртэл

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.45

Ялагдсан ард түмэнд гологдсон нөхдүүд одоо гоншгонохоо боливол яасын ард түмний сонголтыг хүндэлж сур бие сэтгэл шуналаа цэгцэл дараагийн сонгууль хүртэл

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.45

Ялагдсан ард түмэнд гологдсон нөхдүүд одоо гоншгонохоо боливол яасын ард түмний сонголтыг хүндэлж сур бие сэтгэл шуналаа цэгцэл дараагийн сонгууль хүртэл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.