СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Номтойбаяр өмгөөлөгчөөсөө татгалзсанаар шүүх хурал хойшиллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, .
Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулсан байна.

БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ОНХА-ны мэргэжилтэн Н.Гэрэлтуяа: 
-Шүүх хуралдаан дээр Н.Номтойбаяр болон П.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзсан. Шүүх уг хүсэлтийг хүлээж аваад, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 2-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үлдлээ. Шүүх хуралдаан бол шүүхэд хэргээ хүлээж авснаас хойш шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдээр тус бүр гурван удаа хойшлоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.