СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-06-26

LIVE: Санал авах байрны 46 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй байсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хяналт тавьж ажилласан талаарх тайлангаа олон нийтэд дэлгэлээ.
“Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг:
-Энэ удаагийн сонгуульд 200 гаруй ажиглагч 112 хэсгийн хороонд хяналт тавьж ажилласан. Зарим хэсгийн хороодын хяналтын тооллого дараа өдрийн 11 цаг хүртэл үргэлжилсэн байгаа. Сонгуулийг шударга явуулахад хөндлөнгийн хяналт ажиглалт маш чухал үүрэгтэй учраас иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийг идэвхтэй ажигласаар ирсэн.
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын ажиглагч:
-“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран 2012 оноос эхлэн санал авах үйл явц, санал тоолох ажилд хяналт тавьсаар ирсэн. Энэ жил есөн дүүргийн 112 хэсэгт хяналт, ажиглалт тавилаа.
Сонгуулийн үеэр ноцтой зөрчил гараагүй. Гэхдээ нийтлэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, сонгуулийн байрны аюулгүй байдал хамгаалалт сайн байсан хэдий ч нийт хэсгийн хороодын 25 хувь нь ажиглагчийг баганын ард суулгах, хэт шахцалдуулан суулгах, дэлгэцийг ажиглах боломжгүй байдалд байлгах зэрэг зөрчил илэрсэн.

. Санал авах байрны 33 хувь нь тэргэнцэртэй иргэнд зориулсан бүхээггүй, 46 хувь нь харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй байлаа. Санал хураах явц хэдийгээр саадгүй үргэлжилсэн хэдий ч санал авах байрны талбайн хэмжээнээс үүдэн саналын нууцлал алдагдах нөхцөл бүрдсэн байсан.
зөрчил илэрсэн.
Хэсгийн хорооны ажиглагчид хяналтын тооллогыг хийх үедээ хэт ядарсны улмаас саналаа буруу тоолж, дахин тооллогыг эхлүүлсэн тохиолдол гарсан. Баянгол дүүргийн хэсгийн хороодод ажиглагчийн утсыг хурааж авсны улмаас ажиглагчийн эрх ноцтой зөрчигдсөн.
“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ажиглагч:
-Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой мониторингийг танилцуулъя. . Мөн сонгуулийн дараа сошиал орчинд иргэдийг эргэлзүүлсэн мэдээлэл цацагдсан. Тухайлбал . Гэтэл тухайн нэр дэвшигчийн санал авсан тооны урд дохионы хэлмэрч байсны улмаас эхний орон нь хаагдаж буурсан мэт харагдсан байсан.

. Энэ бол саналаа бусдад худалдсаныгаа баталгаажуулах гэсэн зөрчил мөн шүү дээ. Саналын тоо, сонгогчдын тоо зөрсөн гэх асуудлын талаар хэлэхэд зарим хүн найман хүнийг сонгосон, зарим нь ганц хүнийг сонгоод машинд уншуулах гэсэн оролдлого гарсан.
“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ажиглагч:
-Үндэсний аудитын газарт зургадугаар сарын 21-ний дотор нэр дэвшигчид зардлын тайлангаа гаргах ёстой байсан. Гэтэл энэ зүйл заалт бүрэн дүүрэн мөрдөгдөөгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.