СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХӨСҮТ 171 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд гурван хүний хариу "эерэг" гарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа. ХӨСҮТ өчигдөр 171 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 168 нь "сөрөг", гурван хүний хариу "эерэг" гарчээ. 

Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр есөн сая 679 мянган хүн өвчилж, 488 мянган хүн нас баржээ. Улмаар 8.2 сая хүн эдгэрч, 3.2 сая эмчлүүлж байна. Сүүлийн 24 цаг 150 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна.
Хөрш ОХУ-д өвчлөл 7113 шинэ тохиолдлоор нэмэгдэж 92 хүн нас баржээ. .
Цэргийн төв эмнэлэгт 93 хүн тусгаарлагдаж байгаагаас архаг хууч өвчтэй 52, эрчимт эмчилгээнд зургаан хүн байна. Эдгээр иргэдэд 13 их эмч 42 сувилагч эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Гэрийн тусгаарлалтад нийт 5002 хүн байснаас одоо 624 хүн гэрийн тусгаарлалтад байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны 6-р сарын 25-нд . Эдгээр нь Москва-УБ чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнууд.

Мөн ХӨСҮТ-өөс дахин нэг хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. 19 настай оюутан 43 хоног эмчлэгдэн гарлаа.
. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 42 хүндэвтэр долоон иргэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.