Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амь нас хохирсон хэрэгт гэрчийн худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүхээс Н.Номтойбаярыг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” хуулийн заалттай юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цагаан суваргын ордоо аваач та нар дэмий юм хөөцөлдөж байхаар
Hudlaa baihaa