СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-25

LIVE: Ж.Батзандан ШИНЭ намын даргаас огцорч буйгаа мэдэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Шинэ эвслийн дарга Ж.Батзандан "УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож 200 гаруй мянган иргэний саналыг авсан байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой элдэв маргаан нэлээд гарсан. .

Шинэ эвслийн төлөө саналаа өгсөн 230 мянга гаруй иргэддээ талархал илэрхийлье. Мөн дэмжээгүй мянга, мянган иргэдийн саналыг авахын төлөө хичээн ажиллана. 

Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж 20 гаруй мянган иргэний саналыг авлаа. Гурван мандаттай дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон саналыг авлаа. Харамсалтай нь бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна. 

" гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.51

Ардчилсан намдаа байсан бол гарцаагүй ялах байлаа намын дарга болох бололцоотой байлаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.