2020 оны УИХ-ын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан. Энэ дүнгээр МАН 62, АН 11, бие даагч нэг, Та бидний эвсэл нэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэг нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох болзлоо хангаад байна.
Тэгвэл шинэ парламентыг бүрдүүлэх 76 хүний хэд нь шинэ хүн, хэд нь хуучин бурхинууд байх вэ гэдэг сонирхолтой.
Бидний тооцооллоор одоогийн байдлаар будаг нь ханхалсан 32 шинэков энэ парламентад суухаар болж байна.
Тойргоор нь ангилж үзвэл:
Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч хоёулаа шинээр сонгогдож байна. Аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь болон ХХААХҮЯ-ны ТНБД асан Н.Ганибал нар.
Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Ундрам, Т.Өнөрболор нар мөн цоо шинэ хүмүүс.
Төв аймагчууд гурван нэр двшигчийнхээ хоёрыг мөн шинэчилжээ. Нэг нь МАН-аас нэр дэвшсэн, аймгийн засаг дарга асан Ж.Батжаргал, нөгөө нь АН-аас нэр дэвшсэн, тус намын ЕНБД асан Т.Туваан нар юм.
Увс аймагт АН-аас нэр дэвшигч “Тэсо корпораци”-ийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Ховд аймгаас Ш.Адьшаа нар цоо шинэхэн парламентч болох нь.
Харин Дархан-уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Дамдинням, Орхон аймагт мөн МАН-аас нэр дэвшсэн, аймгийн засаг дарга Д.Батлут нар мөн шинэ хүмүүс.
Баянзүрх дүүрэг дөрвөн шинэ хүнийг өнөө жил сонгосон бөгөөд МАН-аас нэр дэвшсэн Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХӨСҮТ-ийн дарга асан Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар юм.
Сүхбаатар дүүрэгт эдийн засагч Ц.Мөнхцэцэг, Баянгол дүүрэгт “Хера холдинг” компанийн захирал Х.Ганхуяг нар МАН-аас нэр дэвшээд мөн шинэхэн гишүүн болох болзлоо хангаад байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ийгл телевизийн тоймч Б.Жаргалмаа болон хөтлөгч П.Анужин нар мөн шинэхэн парламентч болж байна. Үүн дээр нэмээд Налайх, Багануур, Багахангай дүүргээс хотын дарга С.Амарсайхан, СХД-ийн засаг дарга Ц.Сандаг-Очир нар сонгогдож шинэ гишүнүн болох болзлооо хангажээ.
Тэдэн дээр ХУД-т Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн ХҮН-ын УЗ-ийн дарга Т.Доржханд мөн шинээр орж ирж байна.
Ийнхүү энэ удаагийн шинээр бүрэлдэх парламент 32 шинэ төлөөлөлтэй, 13 эмэгтэй гишүүнтэй байх нь. Тэдний хоёр нь сөрөг хүчнийг төлөөлнө. Харин 13 эмэгтэй гишүүний 10 нь шинээр сонгогдож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ganibaldaa tom tom bayar xurgey!